Зөрчлийн хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй
2018-06-14

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцлээ.

 

 

“Аливаа хэрэг, маргаан болон гомдлын онцлогоос хамааран тусгай журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулж ямар шүүх эцсийн шийдвэр гаргахыг хуулиар тогтоох боломжтой юм. Иймд зөрчлийн хэргийн мөн чанар, түүний эрүүгийн хэргээс ялгагдах онцлог болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тусгай журамтай уялдуулан хууль тогтоогчоос Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэсэн дүгнэлтийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

 

Харин Зөрчлийн тухай хууль тогтоомжийг батлан мөрдүүлэхдээ салбар эрх зүйн зарчмыг хэлбэрэлтгүй сахих, төрөлжүүлэн системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг хуулийг боловсронгуй болгох шаардлага байгааг Цэц дүгнэлтдээ дурдсан байна.

Shuud.mn
Сонин хачин