УБЕГ-ын дарга Б.Баасандорж тамгаа гардан авлаа
2018-06-14

 

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2018.06.13/  хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон. Тэрбээр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.  Ажлаа хүлээн авах  арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар оролцов. 

 

 

 

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
аав нь омгоологч уу
2018-06-14