Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг 2020 онд ашиглалтанд орно
2018-06-14

Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан танилцлаа.

 

 

Энэхүү төсөл нь “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжих, Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх”, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, эмийн аюулгүй байдлыг сайжруулах бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж байна.


Тус эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани, барилгын зураг, төслийг солонгосын Жунглим компани боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын Вамед компани тендерт шалгаран гүйцэтгэж байна.

 

 

Жишиг эмнэлэг нь Нийт 4 давхар эмнэлзүйн долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10.000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47.000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцохын зэрэгцээ оношилгоо эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

 

 

 

Түүнчлэн тус жишиг эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтнуудыг АШУҮИС болон ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан сургаж байна.

 


Дүүргийн жишиг  эмнэлэг ашиглатанд орсноор  Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 38 хувьтай явагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин
ичиг ичиг ичиг:
Сарангэрэл та шоугаа багасгавал яасан юм бэ? Өглөө хүүхэд үзүүлэхээр очсон чинь бөөн цагдаа хавь ойрын машиныг зогсоолд тавиулахгүй хөөгөөд, сайд авгай ирнэ гээд хэдэн дарга нь хашаагаа тойрч гүйгээд хөгийн юм болж байсан, САРАНГЭРЭЛ ТА ЭНЭ ЭЦЭСГҮЙ ЁСЛОЛОО ЗОГСООООООО. Сайдтай сайдгүй АХБанкны тусламж хэрэгжээд явна, гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэгсэн, ЮУГАА горьдож, шиншилж явдаг юм бэ? Ашгүй гадны компани барьж байгаа юм байна.
2018-06-14
Сарангэрэл гохшин авгай минь гэртээ холоо оргоод хэвтэж байгаач
2018-06-14
Zochin:
Zurag tusul guitsetgegch ni gadnii company. Er ni ene manai dotoodiin chadvargui aman figur saitai companiudaas bolj ajlaa gadniihand aldaj baina. Hudalaa chadahgui baij hyamd uneer tender avch daraa no zavaardagaas iim um bolj bna daa. Black list gargah heregtei dee. Ezentei ni tsug
2018-06-14