Улаанбаатарт хүчтэй газар хөдөлбөл барилгуудын 50 хувь нь нурна
2018-06-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Бид гамшгийн дуут дохиогоор жилдээ нэг удаа  байр байшингийнхаа гадна талбайд гарч жагссанаас биш жинхэнэ аваарын дохиогоор  аюулгүй байдалд жагссан удаагүй амар тайван эх оронтой ард түмэн. Тиймдээ ч гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах тухай огтхон ч мэдлэггүй гэж хэлж болно. Гэтэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн аюул нүүрлээд байгааг Онцгой байдлын албанаас мэдээлж байна.

 

Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог байна. Улаанбаатар хот орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум  гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог. Эдгээрээс Улаанбаатар хотод хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байна. Эдгээр газарт 6.5 баллаас 8.5 баллын газар хөдлөх магадлалтай аж. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл гэдгийг албаныхан хэлж байна. “Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргажээ. Мөн 3-4 баллын газар хөдлөлтөд 29 ЕБС, 46 цэцэрлэг, 30 эмнэлэг нурах аюултай аж. Эрсдэл бидэнд маш ойрхон байгааг энэхүү тоон судалгаанаас байгааг харж болно. Иймээс иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал байгааг Онцгой байдлын алба хаагчид анхааруулж байна.

 

Япон улсад 1995 онд болсон их газар хөдлөлтийн үеэр 20-30 мянган хүн гэрийнхээ тавилгад дарагдсан байсан. Эдгээр хүмүүсийн 92 хувийг найз нь, хөрш нь, ах дүү, аав ээж нь аварсан бөгөөд зарим нь  өөрөө өөрийгөө аварсан бол найман хувийг нь Онцгой байдлын алба хаагчид аварсан байдаг аж. Үүнээс аливаа гамшгийн үед иргэдэд гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, аврах, гамшгийн үед биеэ гэмтээхгүйгээр амь насаа аварч чадах чадвар, мэдлэгийг олгож чадах юм бол гамшгаас амь үлдэх боломжтой гэдэг сургамж үлдсэн.

 

Газар хөдлөлтийн урьдчилан таамаглаж болно. Гэвч чухам яг хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Хүн бүр ойрын хугацаанд хаа нэгтээ аялахгүй байлаа ч үүргэвч  бэлдэж, түүндээ бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн зэргийг хийж, гамшиг нүүрлэсэн үед хэрэглэхэд зориулан гэр, орондоо бэлэн байлгахыг зөвлөж байна.

 

Энгийн өдрүүдэд амьдралд огт хэрэг болдоггүй, хэрэглэсэн ч хаячихдаг зүйлс гамшгийн үед маш их хэрэг болдог аж. Тухайлбал гялгар уутаар хугарсан гарыг чиг барьж боох, сойх зэрэгт ашиглах боломжтой. Мөн цэвэр устай саваар гал асаах, сонингоор аяга хийж хоолоо идэж болох юм байна.

 

Газар хөдлөлтөөс гадна гал түймрийн аюул манай хотод ихээхэн хор хохирол учруулж  байна. Нийслэл хотын хэмжээнд он гарсаар 1084 удаагийн түймэр гарчээ. Үүний 88 хувь нь объектийн гал түймэр аж. Гал түймрийн улмаас иргэд олноороо орон байргүй болж, хүний амь нас, эд хөрөнгө эрсдэх асуудал байнга гарч байгааг албаныхан сануулдаг.

 

Мөн өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүсэд 1093 өрх оршин сууж байна. Гэтэл эдгээр айл өрх, иргэд үер усны аюул нүүрлэхэд хэрхэн өөрийгөө болон бусдыг аварч, хамгаалах талаар мэдлэг, чадвар дутмаг.

 

Газар хөдлөлт, түймэр, үер усны аюулаас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах арга ухаанд суралцаж, хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх дадалд суралцахыг Онцгой байдлын газраас ард, иргэдэд анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэргэжлийн хяналт гэж хэн юм хун биш болохоор ямар балтуушынх нь хариуцлага малаа
2018-06-21
dsn:
za udur bur zuragtaar garaad bgaa tal toosogo,hungun bolok gede_ bil uu joohon shavraar naaj bosgood bgaa olon davhar yaj teseh ve? er n hynadag gazaruud heden bor mungu avch bvl hamaagui gej boddogt gol n bndaa.
2018-06-16
Хо:
ОРОС АРМАТУРААР БАРЬСАН 3,4ХОРООЛОЛЫН БАЙШИНГУУД Л ЕР НЬ ГАЙГҮЙ БАЙХ СҮҮЛИЙН ҮЕИЙН ХУЖАА АРМАТУРААР БАЙРЬСАН БАЙШИНГУУД Ч ДЭЭ БҮҮ МЭД.ХОРООЛОЛЫН 2 ӨРӨӨ БАЙРАА ХӨЛСЛҮҮЛЭЭД Ч БОЛОВ БАЙЛГАЖ БНА. ЮМЫГ ЯӨЖ МЭДХЭВ.
2018-06-15
Нурах нурахдаа дээр дээрээсээ давхарлаж нурах байхдаа. Хохирлыг 2 дахин ихэсгэнэ. Үүнд Хотыг 90 оноос хойш удирдаж байсан эрхэмүүд хариуцлага хүлээх ёстой байх аа
2018-06-15
иргэн:
Хариуцлагыг,хэн,хүлээх,вэ,Ийм,чанргүй,барилаг,барьсан,эзэн,ба түүнийн,шалгаж,ашиглалтанд,авсан,шалгартын,байгуулагд,хариуцлаг хүлээлгээч,мэдсээр,байж,нурах,хүн,олноор,үхэхийг,хүлээгээд сууж,байх,ууМонголд,төр,ба,хууль,байна,уу 5,бал,хөдлөхөд,Монгол,гэр,дуугарч,хөдөлдөг,юм,Хашаа,налаад зогсход,толгой,эргэдэг,юм,бэлээБи,биерээ,үзсэн,хүн
2018-06-15
Хэн ч хариуцлага хүлээхгүй шүүдээ. Хуучны барилгууд олон бий. Шинүүд дотор ч тааруухан нь бий байх,газар хөдөлбөл харицлага хүлээх сётой нь ч хүлээлгэх ёстой нь ч бурханы оронд очсон байх биз. Ингэж хүмүүсийн сэтгэл санаанд юм оруулж айлгаж байх нь Элбэгдоржтонуудад ямар хэрэгтэй юм
2018-06-15
Bts:
Манай улсад газар хөдлөлтийн шаталбарыг баллаар үнэлдэг. Ихэнх нутагт газар хөдлөлтийн хүч 7-8 балл гэж тогтоосон байдаг. Газар хөдөллөө гэхэд тогтооссон баллаас хэтэрч хөдлөхгүй л гэсэн үг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Тухайн суурингаас 5 км зайтай газар хөдлөнө гэдэг бол уул суурин яг газар хөдлөлтийн голомт дээр л байна гэсэн үг. Ер нь бол Монголд Японд болдог тийм хүчтэй газар хөдлөлт болохгүй дээ
2018-06-15
иргэн:
хэрвээ 50% нурвал, мэргэжлийн хяналтын газар хариулага хүүлээх ёстой
2018-06-15
Мэргэжлийн хяналт гэж хэн юм хун биш болохоор ямар балтуушынх нь хариуцлага малаа
ӨӨ ЮУН ГАЗАР ХӨДЛӨЛТ,УУР ХҮРЭЭД ӨШИГЛӨХӨД НУРЖ БАЙНА ШҮҮ ЛЭЭ,
2018-06-15
Зочин:
Ulaanbaatart gazar hudulbul asar ih hohirol amsah baih 2 mashin chuluutei zurchih gazargui baishin barilgaa daatsin haniig ni dur meden nuraagaad bar,delguur,emiin san,hoolni gazar bolgoson hayagdal tumuruur hiisen armatur,hujaagiin yugaar hiisen ul medegdeh tsement horoololoo hotoo toiruulaad tumen benzin kolonkuud,zuni ulirald hudulvul amid garah jaahan goridlogotoi uvul hudulbul nurangind daragsad bugd tsever bohirin usand baricaldaj hulduj uhne manaih busad uls ornig bodvol asar undur ersdel huleeh baigaliin uvurmuc tsag uurin bolon uhamsarin huvid asar doroi oron buu huduluusuu l gej burhand guiy daa.
2018-06-15
зочин:
Монголд өдөр бүр газрын чичирхийлэл бүртгэж бгаа биз дээ.жилд тэдэн удаа чичирхийлэл бүртгэгдэж бна гэж мэдээлэл өгч бгаа юм биш үү.Ерөн тэгээд хэлж хийсэж ирдэггүй хэзээ л болохон мэдэгдэхгүй гэнэтийн их аюул шүү дээ.байр байшин барилгыг тэсвэртэй үлдэж хоцорно гэж хэлэх ам бол хэнд ч байхгүй зүйл дээ. Ямар ч байшин барилга тэсэж үлдэнэ гэсэн ойлголт байхгүй шүү.монголчууд сонор сэрэмжтэй байх л чухал үүнээс өөр итгэх зүйл алга даа.
2018-06-15
заа даа манайх ч барилга барина гэдэг хэцүүхэн болцон шүү дээ стандарт нормоор барьсан нь цөөхөн л байх, ер нь бол газар хөдлөлтийн тухай мэдлэг мэдээлэлийг сургууль цэцэрлэгээс эхдээд шат шатанд нь олгож байх ёстой лдоо. Газар хөдлөлийг урьдчилан мэдэх боломжгүй юм
2018-06-15
MGL:
Тэр Архнгайн Эрдэнэмандал сумаас 5 км гэдэг чинь хоосон газар,Улаахбаатар барилага байгууламж ихтэй,Гол нь барилга байгууламж нь газар хөдлөлтөнд хэдэн баланд тэсвэртэй вэ гэдэг нь чухал шүү дээ,Цаасан дээр бол хэдэч байж болно,Хамаагүй 9,10 балл аа харин амьдрал дээр яах бол гэдэг нь л байна даа
2018-06-15
Bts:
7-8 баллын газар хөдлөлт гэдэг бол рихтерийн шаталбараар 4,5 магнитуд болдог. Ийм хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй энгийн тоосгон барилгуудад бага зэргийн эвдрэл хагарал гардаг болохоос байшин барилга нурах аюул байдаггүй.Саяхан 2018 оны 3-р сарын 15-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд сумын төвөөс 5 км зайтай газарт 4,5 магнитуд хүчтэй газар хөдөлхөд ямарч хоирол гараагүй байна. Ийм байхад Улаан баатар хотод 6,5-8,5 балл (магнитуд биш шүү)газар хөдлөхөд аюул болно гэж олон нийтийг төөрөгдүүлж аймшигт автуулах ямар хэрэг байна. Аливаа юмыг учрийг нь олж хужирийг нь тунгааж мэдээлж баймаар юм Улаанбаатар хотод аюул болохгүй.
2018-06-15