Путин Оросын шигшээ багийн дасгалжуулагчид баяр хүргэлээ
2018-06-15

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесовд нээлтийн тоглолт дээр ялалт байгуулсанд баяр хүргэжээ.  ДАШТ-2018 тэмцээнийг нээж Орос, Саудын Арабын хооронд болсон тоглолтонд Оросын шигшээ баг 5:0 дүнгээр ялалт байгуулсан юм.

 

Тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр ерөнхий дасгалжуулагчийн утас нь дугарч, тэрбээр түр хугацаанд гарах шаардлагатай болсон байна. Удалгүй эргэн орж ирж, сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа Путин утсаар баяр хүргэсэн хэмээн Черчесов ярьжээ.

 

“Манай улсын тэргүүн над руу утсаар ярьж, ялалт байгуулсанд баяр хүргэсэн. Түүнчлэн гайхалтай тоглосон бүхий л хөлбөмбөгчдөд баяр хүргэж буйг дамжуулаарай гэсний дээр цаашид энэ эрчээрээ тоглохыг хүссэн” хэмээн Оросын шигшээ багийн дасгалжуулагч мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, зургаадугаар сарын 14-нд ДАШТ-ийн нээлтийн тоглолтоор Оросын шигшээ Сауын Арабын шигшээ багтай тоглон, Юрий Газинский, Артем Дзюба, Александр Головин нарын гоол болон Денис Черышев хоёр удаа бөмбөг цохьсны ачаар 5 оноо авч ялалт байгуулсан юм.

 

Оросын шигшээгийн дараагийн тоглолт зургаадугаар сарын 19-ны өдөр Санкт-Петербург хотод болох бөгөөд Египетийн шигшээ багтай тоглоно.

Shuud.mn
Сонин хачин