Ц.Мөнх-Оргил: Төрийн ордны цэцэрлэгийг нээлттэй болгож өгөөч
2018-06-15

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны хойд цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгох саналыг хүргүүлжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд хүргүүлсэн хүсэлтийг хариу одоо ч ирээгүй талаар гишүүн чуулганы танхимд гомдоллож байна. 

 

Тэрбээр "Манай тойргийн иргэдээс хүсэлт маш их ирдэг. Зуны налгар цагт цэцэрлэгт нар салхинд гаргах боломж гаргаж өгөхийг хүсч байна. Тухайн иргэдийг төлөөлж байгаагийн хувиар би хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол хариу байхгүй. Дарга цэрэг нь утсаа авдаггүй. Сургаар бол хаалттай хэвээр байлгах бололтой.

 

Тиймээс УИХ-ын дарга та Төрийн ордны хуулиар энэ асуудалд анхаарлаа хандуулж, нээлттэй болгож өгөөч ээ" хэмээн М.Энхболд даргад хандлаа. Мөн энэ асуудлыг чуулган завсарлахаас өмнөх шийдвэрлэж өгөхийг хүслээ.

 

Харин УИХ-ын дарга М.Энхболд цэцэрлэг нээлттэй байх ёстойг хэлээд УИХ-ын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар хандаж, иргэдэд орж гарах боломжийг нээхийг үүрэгдлээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
саяхан л хашаагүй байхад гоё байсан хашаагаа авч хаях хэрэгтэй цэцэрлэгт нь хүмүүс суугаад амарч байх нь монгол улсын нүүр царай
2019-08-09
зочин:
Яах гээв.дашдоржийн нэмэхбаяр гэгч нохой шиг цэцэрлэгт нохой мэт сарих гээ юу.
2018-06-16
MAN zasgiinhaa buyand az jargaltai ulaanbaatartaa jargaj bnaa.
2018-06-15
zochin:
huuchin neelttei bolj l bsnda
2018-06-15
Zochin:
Uher mongolchuudad odoo turiin ordonii tsetserlegt sheej baah n dutajdee
2018-06-15
Чиний 5 хүний амь авч тахил хийний уршигаар ордон битүү төмөр хэрээстэй болсныг мэдэг байна уу чи.
2018-06-15