Ц.Нямдорж: Их хэмжээний газар хашаалчихаад ашигладаггүй этгээдүүдээс төлбөр ав
2018-06-15

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн газраас мэдээлэл авах,  мэдээлэл нийлүүлэх  эрхийн жагсаалтаас  банк, үл хөдлөх эрхийн жуучлалын үйл ажиллагаа эрх бүхий этгээдийг тус тус хасч, нотиаратичийг үлдээх. Үүнтэй холбогдуулан төслийн нэр томъёо холбогдох зохицуулалтыг өөрчилнө. Хуулийн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд зохицуулах үүднээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр нээгдэнэ. Өмчлөлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно. Газар эзэмших, ашиглах эрхийг дундын мэдээллийн сайт ашиглан газрын захиргааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан цахимаар мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, дугаар олгохоор өөрчилж байна хэмээлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Гэр хороололд газраа өмчилж авсан иргэд байшин бариад үйлдвэрлэл явуулах гэхээр эд хөрөнгийн бүртгэлд бүртгэдэггүй юм байна. Үүнийг яаж зохицуулах вэ?

 

Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга н.Батболд:

 

-Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээгээр өмчилсөн газар дээр бид зориулалтын дагуу бүртгэж байгаа. Өмчийн хэлбэрийг харгалзан бүртгэдэг. Дээрх асуудал явагддаг.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл дээр иргэдийн халааснаас мөнгө авах асуудал их гарч байна. Газрын албан дээр мөнгө төлнө, дахиад бүртгүүлэхдээ мөнгө төлнө. Банкинд барьцаалж зээлж аваагүй бол  улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байх. Ийм зүйл хийж болохгүй. Хураамж авч байгаа заалтыг хасах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Бусдын газар дээр байшин барих эрхийг бүртгэлийн газарт бүртгүүлж байж эрх нь нээгдэнэ. Энэ бол иргэдийн эрх ашгийг хамгаалах заалт.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Ахуйн хэрэгцээний газраас гадна бусад газруудыг өмчлөх асуудал хийгдэж байгаа. Газрын төлбөртэй холбоотой асуудлыг дахиж харах хэрэгтэй. Бүртгэхийн тулд улсын төсвөөс санхүүжиж байгаа газар. Төлбөрийг зайлшгүй авах хэсэг юу байгааг судал.  Асар их хэмжээний газар хашчихаад ашигладаггүй этгээдүүдээс томоохон төлбөр авах хэрэгтэй. Харин  гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрыг бүртгэхэд төлбөр авах хэрэггүй.

 

Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Ийнхүү Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ажлыг нь бүтээж, арыг нь даасныхаа төлөө түрээсийг өгдөггүй түрээсийн байртай нэг хүн+ төрийн баримттай танилцаагүй танил, гуйлтаар биечлэн шалгаат бодитоор иргэний зөвийг тогтоодог+ ямар ч мэдээллийг түүнд өгдөг ТЕГ болон бусад хуулийн байгуулагт байдагямар хүн нь мэдэгдэхгүй ийм НЯмка хир удаан тоглох бол, хир их хол явах юм бэ?
2018-06-17
Өгөр баяд аа:
Худлаа дүр эсгээд л. Хүү чинь Эрдэнэтэд шахаа хиигээд л энд тэнд газар аваад л.Баянмөнх.Сүхбат.Гүндалай. ... гээд ойр тойрныхыгоо нэр цохоод хэлчих.....Нөгөө яриад байсан Зоригиин хэрэг нууцаас гаргаж шудрага шүүх яаасан бээ. Баахан шоудаж байгаад л ам руугаа мөнгө чихүүлцэн үү. Бас Батзандан гэж шоучин байна. Бас ам руугаа мөнгө чихүүлээд л таг дуугай болчихсон. Ах Баатарчулууныгаа Хөх хотод консулаар тавиулаад л.тэр ах нь Эрээнд саяхан байсан гээд байгаа баахан мах.будаа.чулуу.алт .валют зөөгөөд хөөгдсөн гээд л яриад л байхымдаа.болж байгаа юм уу даа.шудрага гээд байсан хаа байнаа. Хөх хотоос нь дараа нь Хайлаарын консулаар тавиулна гээд л энэ ер нь шудрага хүн монголд байна уу. Шудрага ёсны Брэнд 2 хүн нь иим байж байгаа бол дан луйварчин шоучидын дунд Монгол мөхөх нь ээ.
2018-06-17
Энэ худлаа шударга дүр эсгэгч Нямдоржийн худал үгэнд хууртахаа больёо. Иргэдээ
2018-06-17
zochin:
zuv shde shynaliin tylamnyydaas tulbur av uym bolgond shynaj amia hicheesen gulugnvvd
2018-06-16
Нэр заагаад дөрвөд Баянмөнх, түүний хүргэн асан Сүхбат гээд хэлчих дээ. Агаарт л буудаад байх юм.
2018-06-15