Он гарсаар 518 иргэний амь насыг авран хамгаалжээ
2018-06-15

 

Он гарсаар улсын хэмжээнд нийт 1998 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 60 хүн амь насаа алдаж, 31 хүн гэмтэж бэртэн 1,4 сая толгой мал хорогдож, 14,1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

 

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 10872 хүн, 2166 автомашин ажиллаж, 518 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Shuud.mn
Сонин хачин