Т.Аюурсайхан: Бусдын кнопыг битгий дар
2018-06-15

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 51.8 хувь нь дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан гишүүн Т.Аюурсайхан "Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг хоёрхон гишүүний саналаар дэмжигдлээ. Төрийн өмчийг хувьчлах асуудалд тоо баримт буруу, алдаатай байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуулийг бид хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд бусдын кнопыг дарахгүй байх заалт оруулсан. Би үүнийг дэмжиж байгаа. Сая санал хураалт явуулахад нэг хүний кнопыг өөр хүн дараагүй л бол энэ унасан санал. Бусдын кнопыг битгий дар. Энэ удаагийн саналыг хүчингүй болгоод дахин санал хураалт явуулах горимын санал гаргаж байна" гэлээ. 

 

Т.Аюурсайхан гишүүний горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй юм.

 

Үүний дараагаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хаалттай хэлэлцэх санал гаргав. Үүнд УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн С.Эрдэнэ "Арилжааны банкуудыг мөнгөжүүлэх асуудал ярих гэж байна. Яагаад нээлттэй хуралдаж болохгүй гэж. Нийгэмд хардлага төрүүлнэ. Ил тод нээлттэй байх асуудал" хэмээлээ. Харин гишүүн Г.Занданшатар "Банкийг мөнгөжүүлэх биш банкны бүтцийг өргөжүүлж, өөрчлөлт хийн, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл. Улстөржүүлж, нийгэмд буруу дохио өгөөд байдаг учир Монголбанк хаалттай хэлэлцэх санал гаргасан" гэлээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Энэ нууцлах асуудал биш. Нээлттэй хэлэлцье гэж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хуулийн төсөлд ямар ч нууц байхгүй. Нуух тусам хардлага төрнө. Монголбанкны Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн" гэлээ.  "Засгийн газраас нууцын зэрэглэлтэй хэлэлцүүлэхээр хуудас бүрт нь зааж, оруулж ирсэн бол Засгийн газрын шийдвэрээр нээлттэй хэлэлцэнэ" гэсэн тайлбарыг УИХ-ын Тамгын газар хийсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Аюурсайхан мундаг ирээдүйтэй залуу шүү. Ирээдүй эд нарын гарт л байгаа. Үеэ өнгөрөөсөн новшийн улс төрчид гэх амьсгаанууд хурдан зайлаасай.
2018-06-16
хогийн хүүрнүүд хулгайлах болохоор л нууц
2018-06-15
ийм л байна. Хөөрхий Баасанхүү гишүүн бусдын өмнөөс коноп бүү дар гээд байхад л та нар түүнийг шоолж байсан одоо хар
2018-06-15
Хурал харж байхад Занданшатар гишуун дандаа хумуусийн емнеес хувьчлах ажлыг зутгуулээд байгаа хандлагатай байна Учрал гишуун их бодит ард тумнээ монголоо гэсэн юмыг зев талаас нь харж хийхийг хусдэг залуу гишуун гэхэд их Сайн байна ийм залуучууд их хурал олон болж монголоо ернеес гаргаасай
2018-06-15