Дуу цахилгаантай бороо орно
2018-06-17

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нь дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ.

2018 оны 06 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Shangrila.mn
2018-06-17