Зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
2018-06-18 08:40

Засварын ажилтай холбогдуулан зарим хэсэгт цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийгдэж байгаа билээ. Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна. Үүнд:

 

Баянзүрх дүүрэг:

 

11:00-17:00 цагт: 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон ойр орчмоор,

11:00-18:30 цагт: 9-р хороо Шар хадны 4-39, 50-60, 61, 63, 57, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65А, Б байр, Бархгол, Голдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь, Дөрвөн өлзий Бэст Сервис, Альбатросс Эс пи сервис, Мануул трэйвл ХХК-ууд, 3-р цэцэрлэг, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дэлхийн зөн ОУБ, Уурын зуух болон эдгээрийн ойр орчмоор,

 

Баянгол дүүрэг:

11:00-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 12-4, 12-4Г, 12-5, 13, 15, 40-43, 43А, 44А, Б, 46, 54-57, 57/2, 60, 60/2, 61, 63, 64, 65, 71/1, 79-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

 

Налайх дүүрэг:

10:00-17:00 цагт: 2-р хороо 42-47-р байр, Холбоо, Үүрийн гол, Шижир зул дэлгүүрүүд болон ойр орчмоор.

Shuud.mn
Сонин хачин