Монгол хүнд хямд тийз-1
2018-06-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Нислэгийн зардал түлшиндээ “идэгдэж” байна

 

Саяхан Москва яваад ирсэн зорчигч Facebook хуудсандаа дараах постыг тавьжээ. “Гурвуулаа МОСКВА яваад ирэв. МИАТ-аар нисэх гэсэн 2 талдаа 7.5 саятөгрөг гэнэ.Тэгэхээр нь УБ-ЭРХҮҮ-МОСКВА хоёр талдаа 3.4 сая төгрөгөөр нисээд ирлээ дээ”

 

Дээрх мэдээллийн дагуу нэг хүний аяллын зардал дурдсан хоёр маршрутад хэдэн төгрөгийн үнэтэй болохыг нь нарийвчилж үзлээ. МИАТ ХК-ийн ОМ135 нислэгийн тийз авбал 2 талдаа 2,5 сая төгрөг гэж байна. Нөгөө маршрутаар ирж, буцах тийз авах бол УБ-Эрхүү 481 100 төгрөг, Эрхүү-Москва 550 500 төгрөг болох ажээ. Зөрүү нь 1468400 төгрөг. Аймаар зөрүү гарч байна. Уг нь Аэрофлот, МИАТ ялгаагүй яг ижил түлшээр, ижил зайг туулж байгаа санагдана. 1,5 сая төгрөг бол монгол хүнд хэмнэхээс аргагүй хэмжээний их мөнгө шүү дээ. Энэ тооцооноос улбаалаад МИАТ ХК-ийн нислэгийн тийз яагаад дэлхий дээр байхгүй өндөр үнэтэй байгаагийн учрыг олохоор шийдлээ.

 

Тийзний үнэд нөлөөлж буй суурь нөхцөл

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Oлон улсын ИКАО байгууллагын мэдээллээс харахад тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудын нислэгийн зардлын 12-14 хувийг шатахууны зардал эзэлдэг ажээ. Харин Монголын агаарын тээврийн компаниудын нислэгийн зардлын 35 хувийг шатахууны зардал эзлэх болжээ. Өөрөөр хэлбэл олон улсын жишгээс монголын агаарын тээврийн компаниуд 2,5 дахин их үнэтэй шатахуун хэрэглэж байна. Маш олон жил ийм байдалтай явж иржээ. Ойрын жилүүдийн түүхийг сөхөж харахад…

 

2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны тогтоолын дагуу Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар "Сод Монгол” компани нэг тонн нь 1050 ам.долларын үнэтэй шатахууныг 1650 ам.доллараар МИАТ компанид нийлүүлдэг болохыг тогтоожээ. Тонн тутмаас 600 ам.долларын цэвэр ашиг олно гэдэг нефтийн баячууд ч төсөөлж чадахааргүй үзүүлэлт юм.

 

2011-2013 онд МИАТ ХК нэг тонн түлшийг Сод Монгол ХХК-иас 1174-1462 ам.доллараар авч байв. Зам, тээврийн сайд асан А.Гансүх Сод Монгол, Мэргэ ван компаниуд МИАТ компанитай байгуулсан гэрээгээ зөрчиж, шатахууны үнийг зохиомлоор өсгөх тулган шаардалт хийж байгаа талаар мэдээлж, УИХ, Засгийн газрын түвшинд нислэгийн шатахуун нийлүүлэлтэд үүссэн монополь байдлыг өөрчлөх талаар ярьсан ч байдал өөрчлөгдсөнгүй.

 

2015 онд МИАТ ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд “МИАТ алдагдалтай ажиллаж, санхүүгийн хүндрэлд ороод байдгийн үндсэн шалтгаан нь шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд л гэхэд (2014 оны 9-р сараас 2015 оны 3-р сар) 763 сая төгрөгийн алдагдал хүлээлээ” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд  асан Ч.Сайханбилэг үүнийг сонсоод алдагдлыг арилгах шийдвэртэй арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байжээ. Гэвч Ерөнхий сайдынөгсөн үүрэг агаарт  замхран одож,агаарын тээврийн компаниуд өндөр үнэтэй шатахуунаа авсаар өдий хүрэв.

 

2018 оны эхний хагас жилийн байдлаар нислэгийн шатахууны үнийг тодорхойлдог Сингапурын биржийн үнэ 1 тоннд 690-700 доллар байжээ. Харин монголд нислэгийн шатахууныг Сод Монгол ХХК 1193 доллараар нийлүүлж байна. 503 долларыг тонн тутамд нэмж байна гэсэн үг. Монгол Улс 2013 онд 58.6 мянган тнонгоцны шатахуун импортолсон гэсэн дүнгээр баримжаалахад жилд 29 сая 475 мянган долларыг үнийн зөрүүгээс Сод Монгол ХХК хожиж, тэр хэмжээгээр зорчигчид алдаж байна.70,7 тэрбум төгрөг бол монголчуудын нислэгийн тийзэнд төлж байгаа илүүдэл үнэ юм.

 

МИАТ ХК-ний онгоцнууд гадаадын онгоцны буудлаас 2017 онд 26320 тонн шатахууныг нэгжийн үнэ 622 доллараар авч онгоцоо сумлаж байжээ. Харин нутаг дээрээ онгоцоо сумлах нь үүнээс хавьгүй өндөр үнэтэй тусдаг. Олон улсын нислэгийн үед онгоцоо гадаадад хямд шатахуунаар дүүргээд байж болох ч дотоодын нислэг үйлдэж байгаа нөхцөлд монополь үнэд яалт ч үгүй хүлэгддэг аж.

 

Тендерт бага үнэ хэлдэг ч…

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Агаарын тээврийн компаниудад шатахуун нийлүүлэх эрхийг монополь байдлаар эзэмшиж байгаа компани нь Сод Монгол, түүний охин компани Мэргэ ван юм. Онгоцны шатахууны бөөний болон жижиглэн худалдааг хийж, агаарын хөлгүүдийг цэнэглэх монополь эрхийг олж авсан энэ компани жил бүр тендерт нь ялж, жил бүр өндөр үнэтэй шатахуун шахлаахэмээн буруутгагдсаар 10 гаруй жил болжээ. 2010 оноос өмнө А жет гэх компани монопольчилдог байсан гэнэ. Энэ компани Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нөмөр нөөлөгт багтаж байжээ. А жетийн орыг эзэлж, онгоцны шатахууныг монопольчлох болсон Сод Монгол ХХК-ний эзэн нь МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Анандбазар ажээ.

 

Онгоцны шатахууныг улсын хил нөхцлөөр нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендерт Сод Монгол групп байнга бусдаасаа “хамгийн бага үнийг” санал болгож, шалгардаг болохыг үе үеийн МИАТ компанийудирдлагаярьдаг байж.2013 оны 3 сард МИАТ компанийн захирал Г.Жаргалсайханnews.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “… сүүлийн гурав, дөрвөн жил “Сод Монгол” групп шалгарч байна. Эднийх хамгийн хямд үнийн санал өгдөг” гэжээ.

 

Тухайн ярилцлагыг авсан сэтгүүлч ярилцлагынхаа төгсгөлд нэг сонин тооцоо хийсэн байх юм. “Сод Монгол групп Ангарскаас шатахуунаа татдаг.“ТС-1” тонн тутмыг нь 1050 ам.доллараар авдаг. Харин онгоцонд орохдоо энэ үнэ 1650 ам.доллар болдог. Гэхдээ "Сод Монгол” хэтэрхий өндөр үнэ тогтоогоод байна уу гэвэл үгүй гэнэ. Ангарскаас Наушка өртөө хүртэл 700 км зайнд тээвэрлэх төмөр замын зардал, тэндээсээ Монголын хил рүү орох, тэгээд улсын хилээс Улаанбаатар хүртэл 400 км замыг туулах төмөр замын зардал, Толгойт өртөөнд ирээд гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь төлөх нь ойлгомжтой.Тэгээд Толгойт өртөөнөөс ойролцоо байх шатахууны агуулахад хүргэж буулгаж, нөөцөлнө. Дараа нь шатахууныг автомашинаар Буянт-Ухаа дахь шатахуун агуулах руу зөөвөрлөж, нөөцлөх цэвэрлэх шүүх саванд юүлнэ. Шатахууны даатгал, лабораторын шинжилгээнд хамрагдана. Тэндээсээ тусгай сумлагч машинаар шатахуунаа авч нисэх буудлын хашаанд хүргэж, онгоцонд шахдаг байна. Энэ бүх замын зардал, гаалийн татвар, НӨАТ, агуулахын үнэ зэргийг тооцоолохоор Ангарскаас нэг тонныг нь 1050 ам.доллараар авсан шатахуун онгоцонд орохдоо 1650 ам.долларт хүрдэг байна” гэх маш будлиантай тооцоог сурвалжлагч хийжээ. Үнэн хэрэгтээ бол гэрээнд “хилийн үнэ” гэж заасан учраас Ангарскаас Наушка хоорондох тээврийн зардал өртөгт хэдийнээ шингэчихээд ирнэ л дээ. Монголын хилээс дотогш өртөг яаж ч өсгөөд 600 долларт хүрэхгүй. Хамгийн ихээр тооцоход л 60 орчим доллар болдог юм.

 

Мэргэ ван ХХК-ийн гүйцэтгэх захирал В.С.Лобановын 2013 оны 11 сард ikon.mn сайтад өгсөн ярилцлага болохоор сурвалжлагчийн дээрх тооцоог бүр үгүйсгэж орхижээ. “Бид нэг тонн шатахууныг 1133 ам.доллараар аваад тэр үнээр нь МИАТ-т өгч байгаа. Наушкаас авсан үнээрээ МИАТ-т өгч байгаа” хэмээн мэдэгдсэн байх юм. Үүнд үнэмших юм бол нэг цент ч нэмэлгүй, дээр нь Наушкаас УБ хүртэлх тээврийн зардлыг ч тооцолгүй шатахуунаа өгчихдөг болж таарах гээд байна. Бодит мэдээлэл арай өөр !

 

Сод Монгол, Мэргэ Ван компаниуд жилд нийлүүлэх нийтүнээрээ тендерт оролцогч бусад компаниудаас500сая төгрөгөөр бага үнийн санал өгч ялдаг “алтан аргатай” гэнэ. Ялсан хойноо харин Сод Монгол групп ОХУ-д шатахууны үнэ өссөн гэх шалтгаарүнээ нэмэх, үнийн зөрүүг нэхэмжилж авах, өгөхгүй бол шүүхдэх зэрэг байдлаар новширсоор эцсийн дүндээ хамгийн өндөр үнээр шатахуун нийлүүлчихдэг “нэмэлт аргатай” ажээ. Сүүлийн хагас жилд гэхэд л МИАТ ХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу  2017 оны 12 сарын 26-нд 873 316 442 төгрөг, 2018 оны 3 сарын 29-нд 900 000 000 төгрөг, 4 сарын 11-нд 935 666 291 төгрөг шилжүүлсэн байгаа нь тендерт заасан үнэ, нийлүүлсэн үнийн зөрүүг Сод монгол, Мэргэ ван компаниуд шүүхээр дамжуулан авсныг нь нотлох баримт юм.

 

Урьд жилүүдэд ч МИАТ ХК-д нийлүүлэхээр тохирсон шатахууны тендерийнүнэ, шатахуун худалдан авсан гүйцэтгэлийн үнийн зөрүү 32-47 хувьдхүрч байсан талаар Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргаж, өндөр үнээр шатахуун худалдаж авсан МИАТ-ын ажилтнуудад хариуцлага тооц гэсэн зөвлөмжийг Төрийн өмчийн хороонд өгч байсан удаатай аж. Сод Монгол ХХК-ийн хамгийн бага үнэ өгч тендерт ялчихаад эцэстээ хамгийн өндөр үнээр нийлүүлдэг аргын гол нууц нь МИАТ ХК-ийн удирдлагуудын “нэн хүлцэнгүй” байдалд л байгаа байх. Тэд гэрээгээ хатуу баримтлаад, гэрээг зөрчвөл цуцлаад явж болох байсан. Гэтэл нэг ч удаа тэгээгүй нь АТГ-ын сонирхох, шалгах ёстой зүйл мөн гэж бодох юм.

 

МАН-ын зорилтыг МАН-ын Бага хурлын гишүүн хийсгэнэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэний агаарын тээвэрт МАН, Засгийн газрын тавьж байгаа зорилт бол агуу. Саяхан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзах үедээ “Монгол улсад 10 жилийн өмнө л 470 мянган жуулчин жилдээ ирдэг байсан бол өнөөдөр тэр тоо байрандаа байна. Эндээс харахад хаалттай улс болсон гэж би хувьдаа харж байна. Тиймээс нээлттэй болгоход, манай яам, тэр тусмаа агаарын тээврийн салбарынхан та бүхний үүрэг оролцоо их. Аялал жуулчлалыг өргөжүүлэх, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сэтгэлийг бий болгох анхны сэтгэгдлийг бид тавина. Тиймээс та бүхэн ч анхаарч ажиллаарай” хэмээн даалгажээ.

 

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:-2020 он гэхэд Монгол улс 1 сая жуулчин хүлээж авах суурь тавигдаж байна. Бид одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа. Удахгүй 6 олон улсын нисэх буудлыг орон нутагт бий болгоно. Тодруулбал, Өмнөговь, Хөвсгөл, Хархорин, Ховд, Увс гэсэн чиглэлд шууд олон улсын нислэг үйлдэх бүрэн боломжийг Засгийн газар бий болгож ажиллана” гэжээ.

 

Засгийн газраас иргэний агаарын тээврийг либеральчлах, МИАТ ХК-ийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах гэсэн том том зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм. Гэвч МАН-ын Засгийн газрын дэвшүүлсэн зорилт МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Анандбазарын онгоцны шатахууны үнэд тогтоосон ноёрхлоос шалтгаалаад биелэхгүй нь тодорхой харагдаж байна.

 

Жуулчдын тоог нэмэгдүүлэх, агаарын тээврийг либеральчлах, төрийн өмчийн МИАТ ХК-ийг хувьчлах зэрэг нь шатахууны монополь үнэ хэвээр байсан нөхцөлд ямар ч утгагүй, хоосон ажил болно. Агаарын нислэгийн шатахуун нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, өрсөлдөөнбий болгож, хямд шатахуунаар хангах ажлыг эн тэргүүнд хийхгүйгээр гадаад, дотоод нислэгийн үнэ өндөр хэвээр байх бол ямар ч өөрчлөлт гарахгүй.

 

Гарц нь маш энгийн. Зэсийн үнийг тодорхойлохдоо Лондонгийн металын биржийн үнийг баримталдаг шиг онгоцны шатахууны үнийг дэлхийн жишгийн дагуу Сингапурын биржийн үнээр баримжаалаад гэрээ хийгээд явчихад бүх зүйл горимдоо орж, монголчууд хямд тийзээр үйлчлүүлэх боломж нээгднэ. Дотоодын нислэгүүд шатахууны үнэд боомилогдон шаардлагатай хэмжээнд хүрч нисэхгүй байгаа. Нислэгийн үнийг хямдруулж чадвал орон нутгийн нислэгийголшруулж, жуулчдын тоог зорилтот хэмжээнд хүргэх бүрэн боломжтой. Хэрвээ МАН, Засгийн газар, Ерөнхий сайд нар МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Анандбазартай хариуцлага тооцох чадваргүй, шатахууны үнийн монополийг халах сонирхолгүй юм бол ядаж дотоодын нислэгүүдийг татвараас чөлөөлөх гарц байж болох юм. Нислэгийн тийзний үнийг хямдруулахад хатуу зардал буюу шатахууны үнийг багасахгүй л бол хувьсах  зардлууд нь үнэд төдийлөн нөлөө үзүүлэхээргүй түвшинд байгаа ажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нислэгийн тийз хямдарсан нөхцөлд монголоос эхлэх, дуусах агаарын тээврийн хөдөлгөөн 2-3 жилийн дотор 112 хувиар өсөх нөөц байгааг судлаачид хэлж байгаа юм. Монголын агаарын тээвэрт шинээр 21.540 бүтэн цагийн ажлын байр бий болох,ингэснээр хөдөлмөр эрхлэлт 2.1 хувиар өсөх төлөв бий бөгөөд жил бүр 189.9 сая ам.долларыг энэ салбараас эдийн засагт оруулснаар ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлэх нөөц байгаа аж.

 

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
би бас гайхаад байдаг юмаа. Солонгосын Пусан ороход 300000 гаруй төгрөгөөр ирж очиж болоод байхад яахаараа Сөүлийн нислэг түүнээс 4 дахин үнэтэй байгаад байдгийг бүр гайхаад байдаг юм. Корейн эйр энэ талаар үнээ буулгах гэхээр МИАТ-ийг битгий буулга гээд байдаг гэсэн агуулгатай мэдээлэл хэвлэлээр гарсан байсан. Солонгос руу үнэндээ Монголын хамгийн эмзэг хэсэг явж байгаа ш дээ. Тэнд зугаалах гэж явдаггүй. Үнэндээ эрүүл мэндийн асуудалтай, эсвэл таван төгрөг олох гэсэн нэг хэсэг нь л явж байгаа нь огт нууц биш биз дээ. Гэтэл Монголынх нь эрх мэдэлтнүүд нислэгийнх нь үнийг битгий буулга гэдэг нь юу ч гэсэн үг юм бол.
2018-11-06
https://ikincieldondurmamakinasi.wordpress.com:
ikinci el dondurma makinası – gbA makina https://ikincieldondurmamakinasi.wordpress.com
2018-09-09
tez yazdırma:
www.portakaltez.com tez yazdırma
2018-09-09
ikinci el sandviç panel:
https://www.hurdakenti.com/ İkinci el sandviç panel, 2.el çatı malzemeleri, ikinci el çatı paneli, hurda çeşitleri alımı, fabrika sökümü, ikinci el inşaat malzemeleri alım satımı.
2018-09-09
irgen:
buzar luivarchid,,,ene byhniig chin eroosoo uls hyanah estoi, niilj idsen novshnuud l baih um, daanch tiim baihaa yaduu mongol baij dendyy baidag um yne, ,,,muu tortei ulsiin ard tymnii zovlon iim l baidag um baina, soeltoi hogjson orond bol ed nar ali hediin shorond
2018-06-30
Kağıthane evden eve nakliyat:
https://kagithane.alanurnakliyat.com/
2018-06-24
Tegvel Gazraar Seoul orooch!! Hahhahaha. Chaddiin bol
2018-06-22
Тесел тендер нэрээр хувааж иддэгийн наад захын жишээ энэ уунд хяналт тавьж засч залруулах газар энэ терд алга байгаа нь еерсдее ене ажилтай холбоотойг харуулж байнп
2018-06-20
Зочин:
Энэ нийтлэлийн мөрөөр ажиллаж үнэн бодит үнэ тариф тогтвол сайхан байна аа. Ажил хэрэг болгохын төлөө хүн бүр хүчин чармайлт гаргаарай.
2018-06-19
tuya:
2018 онд Бусан явж,МИАТ хамгийн өндөр үнэ ханштай тийзтэй юм билээ.
2018-06-19
энд шатхууны үнэ нэмэгдхэд орос юуны хамаатай ман-ын санхүүгийн том хандивлагч учраас л дархан эрхтэй байгаа хэрэг .тэхээс нэг муу шатхуунчныг дийлэхгүй гэж юу байхав
2018-06-19
МИАТ одоо цусалж ханаагүй юу
2018-06-19
Иргэн:
Анандбузар гээд ханаж цаддагүй малаа МАН яаж ч чаддагүй юм бна лээ. ӨӨрөө сайд болох гээд чадахгүй болохоор Эрдэнэтийндаргаар компанидаа зөвлөх хийж байсан Бадамсүрэнг тавиаад одоо яг МИАТ шиг бүх юм аа шахаж байна.Багатэнгэрийн амыг тэр чигт нь аваад Баяр. Сугар .. гээд луйварчдадтайгаа хуваагаад авсан. ХЭН Ч ЯАЖ ЧАдахгүй юм да
2018-06-19
dxv:
Muu pizdakuud mine Mongoloos uur gazar iim unetei ongotsnii tiiz bdag yum uu
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэг дэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
Иргэн:
Ёстой үнэн юм бичсэн байна. Шатахуун НӨАТ бол усрээл 40 доллар, замын зардал 60тн-ын нэг вагон 1 сая гаран төгрөг тэхээр 1 тоннд 8 доллар орчим болно, бусад зардлыг яаж ч нэмээд 10 доллараас давахгүй 1 тонн дээр нэмэгдэх зардал нь. Ямар түгээгч ШТС-ээр зарж байгаа биш. Бид энд автобензин, дизель яаж авч байгаа яаг л тэр үнээр энэ онгоцнууд түлшээ авч нисэх ёстой. Лондонгоос Сингапур ороход замдаа дамжаад таарсандаа суугаад явахад 100 доллар болж байгаа шүүдээ. МИАТ арай хэтэрнээ больчихооч, хараал идсэн луйварчидаа баяжуулахаа больчихооч
2018-06-19
zochin:
yamach medleggui baij olon yum yarikh shaaldlagagui boluu.ukhamsar asar doroi baina
2018-06-19
nisej chadahgui bol chi uruu ukhuuch
2018-06-19
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛЧУУДАА Л ШУЛДАГ.
2018-06-19
зочин:
МИАТ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗАРТ Ч ДИЙЛДДЭГГҮЙ ТОМ ТОЛГОЙТОЙ ГАЗАР БНАА МИАТЫГ БГАА ЦАГТ МОНГОЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ГЭЖ БГААД Ч ЯАДАГ ЮМ ЧААВААС ХУЖАА ХУЖАА Л ГЭНЭ. ҮНЭН ХЭРЭГТЭЭ МОНГОЛ НЬ МОНГОЛЧУУДАА ДЭЭРЭМДЭЖ БНА ШҮ ДЭ. ТЭР ХУЖААГ ИХ САЙН ОЛЖ ХАРДАГ ХҮМҮҮС МИАТ МЭТИЙН ДЭЭРЭМЧДЭЭ ЯАГААД ОЛЖ ХАРАХГҮЙ БГАА НЬ СОНИН
2018-06-19
zochin:
yamach medleggui baij olon yum yarikh shaaldlagagui boluu.ukhamsar asar doroi baina
chotgoriin unaa
2018-06-18
Иргэн:
Ман Ан сөнөтүгэй дээр нь Махн ч гэсэн
2018-06-18
Бат:
МИАТ ЫН УДИРДЛАГУУД ХУВЬ АВЧ БАЙНА.ЯАХААРАА Ч ТЭГЭЭД 10 ЖИЛ ШУЛУУЛААД БАЙЖ БАЙДАГИЙН. НУЛЬ АВИЛГА ХАНХАЛЖ БАЙНА. ӨМХИЙРСӨН ГАЗАР. ПҮҮ.
2018-06-18
Баагий:
Би сэтгүүлчийг гүтгэх захиалгатай бичилт хийсэн гэдгийг батлах нотлох их амархан харагдаж байна. ъъъ ...Монголын хилээс дотогш өртөг яаж ч өсгөөд 60доллар хүрэхгүй... гэжээ ккк. санхүүгийн анхан шатны мэдлэгтэй эрүүл хүн яаж ч бодоод 60доллар чинь ядаж ганцхан НӨАТ-д хүрэхгүй байна. НӨАТ-аас гадна олон зардал бий биз дээ. ингэхээр сэтгүүлч гуай ч яах аргагүй иргэдийг уншигчдыг мангар гэж бодоод захиалгаа л биелүүлж байвал хамаагүй гэж бодоод олон юмыг хамах гэж бодож. бас эхлэл дээрээ оросын дотоодын нислэг хямд байгааг бичсэн байна. яг үнэн гэхдээ оросын дотоодын нислэг нь манай МИАТын Бойнгоос 2 дахин хямд үнэтэй оросын өөрийн хуучин өртгөө нөхсөн онгоцоор, орост байгаа хямд шатахуунаар хйигдэж байгааг хэлэхгүй орхигдуулсан байна. Гэтэл манай МИАТ шинэ өртгөө нөхөөгүй түрээс төлдөг онгоцтой тул үйлчилгээний төлбөр нь шатахуунаас хамаарахгүй 2 дахин өндөр өртгөөр бүтдэг кккк
2018-06-18
Баагий:
Энэ лав содмонголын тендерийг булааж авах гэсэн нэгэн МАНАН-ын дарга нарын захиалгын бичилт бололтой кккк
2018-06-18
Зочин:
Үхэж байсан пизданууд аа сөүлийн тийзээ хямдруулахгүй бол дэмий шүү
2018-06-18
Tegvel Gazraar Seoul orooch!! Hahhahaha. Chaddiin bol
nisej chadahgui bol chi uruu ukhuuch
зочин:
Энэ сэтгүүлч захиалгаар нэлээн гүтгэж бичсэн байх шиг байна. АН-ын үед Сод Монголыг ШӨХТГ-ын Магнай, зам тээврийн сайд Гансүх нар их олон удаа шалгаад буруутгаж чадахгүй байх шиг байсан. Сэтгүүлч гуай ямарваа манайд үйлдвэрлэдэгүй барааны импорт худалдааг заавал барааны гадаад өртөг, валютын ханш, хил гаалийн татвар, НӨАТ, төмөр замын болон машины тээврийн зардал, ачиж буулгах зардал, агуулахын зардал, түгээлтийн зардал гээд гадаад үнээс бараг 30 хувийн илүү зардал гарч дотоод борлуулах анхны өртөг гардаг гэдгийг худалдаачин болгон мэднэ. Сэтгүүлч зөв зүйл хөндсөн боловч өөр гүтгэх давхар санаагаар иргэдийн толгойг жаахан эргүүтүүлэх зүйл их бичсэн харагдана
2018-06-18
www.albayrakevdenevenakliyat.com:
f
2018-06-18
evden eve nakliyat:
http://www.albayrakevdenevenakliyat.com/ good
2018-06-18
Зочин:
Энэ лалрыг АТГ яагаад шалгахгүй байна. Улсад хохируулсан төлбөрий нь төлүүлж, төлж чадахгүй бол хөрөнгий нь хураах хэрэгтэй. Яаж амьд явж чадаж байнаа муу лалар
2018-06-18
А:
Оросуудын муухай санаа
2018-06-18
Энэ Анандбузар гэдэг хүний тухай яриад бичээд л байх юм. Даанч яаж ч чадахгүй юм даа
2018-06-18
Пизда
2018-06-18
aaa:
MAH-iinhan buzar shuu dee.
2018-06-18
үхэж бсан пизданууд бензин колонкуудыг галдан шатаа
2018-06-18
Zochin:
Tor gedeg uls. harin toriin nereer songuulid yalsan namuud, tedniig demjigchidiin shunal uls orniig, MIAT-g iim bdald hurgej bna. Namuud dotooddoo tseverlegee hiij namiin nereer bayajigsadaasaa salah heregtei bnaa. Namiin nereer tord ajillaj tosviin horongonoos huvidaa zavshij bayajisadiin horongiig ni huraaj ulsiin orlogo bolgoh ni shudarga esond niitsne. Ingej bichiheer huviin horongond haldlaa gej oriloh nohduud olon bgaa. Olon jil tuushtai ajillaj, shudarga hodolmorooroo bayalag buteej, uls oroniihoo hogjild huvi nemree oruulj bgaag ni bol medeej tegj bolohgui. Tegeheer nam dotroosoo ih tseverlegee hiih ni odoo chuhal bnaa
2018-06-18
irgen:
dendyy ynetei dotood gadaad yalgaagyi irgedee shulj bna.niseh huvichlagdval arai deer bolno.
2018-06-18
БАЯА САХНАА ХОЁРТ:
АНАНДБАЗАР АА ЧИ ОДОО ХАНАЖ ЦАДААГҮЙ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЧАМАЙГ ӨӨРСДӨӨ ШИЙТГЭХ БОЛНО. ИХНГЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ ЧИ ЯМАР АЛТАН ШАРИЛД ӨӨРИЙГӨӨ ОРООХ ГЭЖ ИНГЭЖ ШУНАЛТАЖ ЯВДАГ БУЗАР ВЭ
2018-06-18
ШУЛУУЛЖ БАЙДАГ ЮУ ГЭЭЧИЙН ТӨР ВЭ ?
2018-06-18
ХАНАЖ ЦАДАХЫГ МЭДДЭГГҮЙ ЮУ ГЭЭЧИЙН БИРД ВЭ ТЭР АБ.ГАЙХАЛТАЙ ЛУЙВАРЧИН ЮМ ДАА.ҮГҮЙ ТЭР ЛУЙВАРЧИНД
2018-06-18
элбэгдорж дорлигжав нар анандбазараас татвар авдаг байсан одоо ч хэвээрээ биз.
2018-06-18
МИАТ-ийг хувьчлах нь зөв. Хувийн компани шахааны шатахуун авахгүй шүү дээ.
2018-06-18
alah umaa:
ygyi neeree heleh muu yg alga
2018-06-18
dsn:
oron nutagt olon ulsiin buudal gej bhgui sayhan turshaad ongotsoo evdej bsn, said zuudneesee servel yana uu? bas unuugiin iim bohir nuhtsuld 1 terbum usd olno gej bitgii shaa! erguu yum buu shulgana!
2018-06-18
харамсаж байна:
ГАНЦ захирамж гаргаад шийдэх асуудлыг 10 жил үргэлжлүүлсэн байх юм. ХҮРЭЛСҮХ Е САЙД захирамж гаргаад асуудлыг шийдэж болох л юм байна. ИНГЭЖ давруулж болохгүй дээ. АРАЙ хэтэрсэн байна. МИАТ ч яасан арчаагүй юм бэ?
2018-06-18
МИАТ МОСКВА 2 ТАЛДАА 1 САЯ БОЛГОЁ:
Москва ирж очих үсрээд 1.100.000 байж болох юм байна
2018-06-18
Зочин:
ЭНЭ ЛАЛАРЫН АНАДБАЗАР ГЭЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ЛЛАЛАР БАЙНАА.НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГЭДЭГ ОДОО ЧИ БОЛИОЧ.БИД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААР НИСМЭЭР БАЙНА ЛАЛАРЫН АНАНД НОВШОО.
2018-06-18