И.Одончимэг "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртэв
2018-06-18

 

БНХАУ-ын Чиндао хотод өнгөрсөн амралтын өдрөөр Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival болж өндөрлөлөө. Уг фестивальд "Цагаан хадаг", "Солиот эх", "Ээж", "Чингисийн хүүхдүүд" гэсэн дөрвөн киногоор манай Улсын уран бүтээлчид оролцов.

 

Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн тус киноны гол дүрд тоглосон МУГЖ И.Одончимэг Номооны дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртжээ.

 

Энэхүү кино наадамд 12 орны 55 кино уран бүтээл зургаан номинацид нэр дэвшин, өрсөлдсөн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баяр хүргэе. Гэхдээ дээл зохимж муу харагдаж байсан. Хятадын нэг мужийн жүжигчин шиг харагдаж байлаа.
2018-06-25
Bayar hurge, mundag avyastai bas huurhun jujigchindee:)
2018-06-18