Зам тээврийн ослоор долоо хоногт, долоон хүн нас баржээ
2018-06-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2018.06.11-15/ нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд  нийт 1115 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 43 хүн гэмтэж бэртсэн байна. Үүний 20 нь бага насны хүүхэд аж. Мөн орон нутагт 5 хоногийн хугацаанд 5 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

 

Тухайлбал СХД-ийн нутаг Баянхошууны тойрог замд Kia Lotze маркийн автомашины жолооч блокон хашаа мөргөж жолооч м-н амь нас хохирсон байна.  Мөн Дорноговь аймгийн даланжаргалан сумын нутаг “Өлзийтийн зөрлөг” гэх газар T.Pruis маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн зэрэг ноцтой хэргүүд бүртгэгджээ.

 

Өнгөрсөн долоо хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 28 осол, мөргөлдөх хэлбэрээр 29 осол, онхолдох хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин