Д.Оюунхорол: ЖДҮ эрхлэгчдэд итгэлийн зээл олгомоор байна
2018-06-19

 

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлоготой уялдуулан хууль эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Ж.Ганбаатар нарын нэр бүхий гишүүн санаачилсан байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай санд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “Улсын төсвийн тодорхой хэсгийг буюу 10 хувиас доошгүй хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулж ЖДҮ-ийг дэмжих санд төвлөрүүлэхээр хэлбэрийн төдий зохицуулж, хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй. Үүний бодитой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн хөрөнгөөр бусад этгээдийн өмнө үүрэг хүлээж, батлан даалт гаргахаар зохицуулж  байгааг хүчинтэй болгох”-оор тусгажээ.  Мөн томоохон аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулахаар тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Засгийн газрын тусгай сан дээр орж байгаа “Тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувь нь ЖДҮ-ийг дэмжсэн хөрөнгө оруулалт байна” гэжээ. Үүнийг ялгаж салгахад ярвигтай асуудал. Тоног төхөөрөмж бол ЖДҮ-ийн санд хамаардаг. Засгийн газар энэ асуудал дээр ямар санал ирүүлсэн бол” гэлээ. Үүнд “2018 онд улсын төсвөөс 70 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж гэж ангилсан. Нийт ангиллын 56 хувь нь тоног төхөөрөмж шинэчлэх, шинээр авахад, 30 хувь нь үйлдвэрийн байр худалдан авахад, 13.7 хувь нь эргэлтийн хөрөнгө худалдан аваха үндэслэсэн. Сангийн тухай хуульд Засгийн газраас ямар нэг санал ирүүлээгүй, хэлэлцэхийг дэмжсэн байгаа” гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Би энэ хуулийг дэмжиж байгаа. Энэ хуулийн хэрэгжилт сайн байж чадаагүй. ЖДҮ-ийг хөгжүүлж, орлоготой иргэдийн тоог нэмье гэж сүүлийн 20 жил ярьсан ч бодитой үр дүнд хүрээгүй. ЖДҮ эрхлэгчид урт хугацаатай, хүү багатай зээл олгож өгөөч гэж шаарддаг. Өнөөдөр Монголын ард түмний 30 хувь нь ядуу байна. Хүү багатай зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй. Амьжиргаанд нь нөлөөлөх боломж гарч чадахгүй байгаа юм. Тиймээс барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээлийг олгоод өгөөч гэж санал гаргаж байгаад оруулсан. Өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэх явц ямар байна вэ? ЖДҮ-ийн тухай хуулийн төсөлд амьдралд нэлээн ойртуулсан зүйлийг оруулжээ. Арилжааны банкаар дамжуулж олгож байгаа зээл заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Тиймээс та бүхэн барьцаа шаардахгүй зээлээ олгох боломжийг та бүхэн хэрхэн зохицуулсан бэ гэсэн асуултад “2009-2018 оны хооронд нийт 27485 төслийг ЖДҮ-ийн санд ирүүлсэн байдаг. Нийтдээ 5 их наядын санхүүжилт хүссэн төсөл. Үүний 7670 буюу 905 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. 2018 онд 1065 төсөл ирүүлсний 130 төсөлд нь 70 тэрбум төгрөг хуваарилсан. Нийт санал ирүүлсэн төслийн 6 хувьд зээл олгогдсон байгаа” хэмээн ажлын хэсэг тайлбарлалаа.

 

Ийнхүү гишүүд уг хуулийн төслийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Zasag mungutei l yum bn. Ene munguuruu ahmaduudiin tetgeweriig nemeechee. Ahmad nastnuudaa hool bitgii id gj bgaamuu.
2019-05-15
Жанчив:
Гишүүн өөрөө энэ асуудалд мөнч хариуцлагагүй хандсан даа. Яаж ингэж ярьж чаддаг юм бэ. Оюунхорол гишүүнээ
2018-06-19