Ж.Батзандан: Би Б.Булганы захидлыг олон нийтэд дэлгэнэ
2018-06-19

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Төрийн ордонд мэдээлэл хийж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганы захидлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:

 

-Энэ чуулганаар эрх баригч нам хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан хуулийн төслийг батлуулахаар улайрч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Засгийн газар болон түүний харъяа байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг Захиргааны хяналтын шүүхээс гаргах хууль өргөн барьсан нь дээрх байгуулагуудад дур зоргоороо авирлах боломж олгож, ардчиллаас ухарсан, хүний эрхийг үл ойшоосон алхам болж байна гэж үзэж байна.   

 

Иймд хуулийн төсөл оруулж ирсэн Засгийн газрын нөхөд, Хуульзүйн сайдад хандаж, нэг зүйл хэлье. 1992 оны Үндсэн хуульд “төрөлжсөн шүүх байгуулж болно” гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. 2004 онд Монгол Улс түүхэндээ анх удаа Захиргааны шүүх байгуулсан юм. Энэ шүүх байгуулагдсанаар Засгийн газар болон захиргааны байгууллагуудын хууль бус, хүний эрх зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд Захиргааны шүүх Засгийн газрын дураараа авирлалтыг таслан зогсоож, амжилттай ажиллаж байгаа гэж би дүгнэж байгаа.

 

Мэдээж, алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Захиргааны шүүхийн алдаа, оноог засах гэж байгаа нь гээд уг шүүхийг хүчгүйдүүлэх, улмаар татан буулгахыг санаархсан энэ хуулийг УИХ баталж болохгүй. Хэрэв уг хуулийг энэ хэвээр нь батлах юм бол Монгол Улсад дарангуйлал тогтоно.  Засгийн газар болон захиргааны байгууллагуудын бүх шийдвэр хяналтаас гарна. Үүнийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй.

 

Миний бие өнгөрсөн долоо хоногийн турш Захиргааны эрхзүй болон Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн, монголын өмнөө барьдаг хуульчидтай энэ асуудлаар ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн явцад төслийг энэ хэвээр нь батлуулахгүйн төлөө би хуульчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчидтэйгээ хамт зүтгэх болно.

 

Хоёрдугаарт, Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. 510 тэрбум төгрөгийг нөхцөл байдал хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх тухай яригдаж байна. Энэ их хэмжээний хөрөнгөөр банкуудыг бус иргэдээ дэмжих нь зүйтэй гэж би үзэж байгаа. 510 тэрбум төгрөгөөр 510 цэцэрлэг, 510 сургууль барьж болно. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Гэтэл эрх баригч нам ОУВС үүнийг шаардаж байна гэсэн тайлбар тавьж байна. 30 хувийн хүүтэй банк дампуурдаггүй. Японы банкууд 1 хувийн хүүтэй зээл олгодог,  Европын холбооны улсуудын банкууд 1-1,5 хувийн хүүтэй зээл олгодог. Гэлээ гээд дампуураагүй.

 

Мөлжигч систем болж хувирсан монголын банкууд дампуурахад хүрсэн гэдэгт би итгэхгүй байна. Харин банк  санхүүгийн үйл ажиллагаагаа хууль зөрчиж явуулсны улмаас, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хууль бусаар аж ахуйн нэгж рүү оруулснаас нөхцөл байдал нь хүндэрсэн гэж би харж байгаа. Банкны салбарын энэ буруу тогтолцоог өөгшүүлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд даргын хувьд дэмжихгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

 

Гуравдугаарт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа. Энэ хэрэгт өнөөдөр гурван хүн холбогдоод, ял эдэлж буй. Хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган гэдэг хүн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ч биш, ойлгомжгүй байдалтай байна. Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагууд Мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хуулийн хүний эрхийг хамгаалах зарчмуудыг гажуудуулсан гэж Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дүгнэж байгаа.

 

Энэ хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөгт хандсан захидалдаа уг хэргээр ял аваад байгаа гурван хүнийг огт танихгүй, хэзээ ч хараагүй гэдгээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өсгчихсөн байгаа юм. Амгаланбаатар гэдэг этгээд 16 настайдаа С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн мэдүүлж, зөвхөн түүний мэдүүлгээр хоёр хүн ял авсан. Үүнийг ярьсан УИХ-ын гишүүдийг айлган дарамтлах ажиллагааг хууль хяналтын байгуулагууд удаа дараалан хийсэн. Би ард түмний эрх ашгийг нь хамгаална гэж сонгогдсон элч төлөөлөгчийн хувьд шударга ёсны төлөө үгээ хэлэх л болно. Тун удахгүй энэ захидлыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Хэзээ ч хараагүй, мэдэхгүй хүмүүс гэж байх юм??? Энэ манай оронд үнэн, шударга юм гэж байхаа больж дээ. Гэхдээ нэг их удахгүй л болов уу, ёстой тэвчээрийн туйл гэж байдаг бол тэр нь бараг болцон байна даа
2018-06-20
Ene eeriigee uls turch geed bodtsyn bh daa!!!!
2018-06-19
Zochin:
Hun helmegduulsen humuus l Zorigiin allagiig medej baigaa daa.bugdii ni barij horiod shalgaachee.!!!!!!?????
2018-06-19
z uud:
tulsan asudla uariach xil deer ochooch
2018-06-19
fck:
энэ хэн бэ.хэн ч юу ч гэж худлаа бичиж болно.үнэн гэх гээд бгаа мал уу даа
2018-06-19
pizdakuud:
зориг гэдэг хүний амийг авсан хэргээс болж маш олон хүн аймшигтай үхэж үрэгдлээ юу ойлгомжтой вээ гэвэл монголын төр хэзээ ч илрүүлж чадахгүй бүүүр нямка ч дийлэхгүй нь тодорхой
2018-06-19
tegeed delgeech
2018-06-19
ЗОЧИН:
БАТЗАНДААН ИЙМ ЮМААР ХӨӨДӨЛДӨЖ БАЙХЫН ОРОНД ОНОВЧТОЙ БОДИТОЙ ЮМААР ХОЙЧ ИРЭЭДҮЙГЭЭ ХАР Л ДАА СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХАШААНЫ ХААЛГААР ДАРУУЛЖ ХОЙЧ ИРЭЭДҮЙ МААНИ СҮЙРЧ БАЙНА Ш ДЭЭ.
2018-06-19
irgen:
yag tegj baina, luivardsan hergeesee multrah arga, huuliinhantai niilj huuli guivuulsan byh hymyysiig huuliinhaantai ni shorond hiih heregtei
2018-06-19
irgen:
tegvel zorigiin hergeer gemgui hymyysiig hohirooson huuliinhan bolon toriinhnoos mash ondor nehemjlel hiih heregtei, er ni mongol ulsad huuliinhan shudarga bus baigaag ilchilj hariuzlaga toozoh estoi, ,,,,odooch ene tor oorsdiigoo hamgaalsan huuli hiidegiig esergyyzeh estoi, ulsiig hohirooh huuli hiij baigaa hmyys tord suuh erh baihgui …!!!!!
2018-06-19
irgen:
tegvel zorigiin hergeer gemgui hymyysiig hohirooson huuliinhan bolon toriinhnoos mash ondor nehemjlel hiih heregtei, er ni mongol ulsad huuliinhan shudarga bus baigaag ilchilj hariuzlaga toozoh estoi, ,,,,odooch ene tor oorsdiigoo hamgaalsan huuli hiidegiig esergyyzeh estoi, ulsiig hohirooh huuli hiij baigaa hmyys tord suuh erh baihgui …!!!!!
2018-06-19
Анхаа:
ЮУ БОЛООД БНА АА ЗУРАГИЙН ТАВЬ
2018-06-19
Санж:
ӨӨ над авгай чинь ХҮН АЛЧИХААД ИЛРЭХ БОЛОХООР БУХААД БНАА ДАА
2018-06-19
irgen:
yag tegj baina, luivardsan hergeesee multrah arga, huuliinhantai niilj huuli guivuulsan byh hymyysiig huuliinhaantai ni shorond hiih heregtei
З.үүд:
Замын үүдэд 69 жолооч нар бослого гаргаж цагдаа нар хүч хэрэглэн тараах гэж бна. Цус асгархаас болгоомжил.
2018-06-19
Анхаа:
ЮУ БОЛООД БНА АА ЗУРАГИЙН ТАВЬ