Онцгой байдлын алба хаагчид тангараг өргөнө
2018-06-20

 

 

Онцгой байдлын албаны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслол болох юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 130 гаруй алба хаагч оролцох юм байна.

 

Мөн өнөөдөр үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслол болох аж.

 

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги ОХУ-ын Онцгой байдал, Иргэний хамгаалалтын яамны бүтцэд ажилладаг төв аврах бригад, БНСУ-ын Үндэсний аврах бригад-119 зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад үүрэг гүйцэтгэх Үндэсний аврах бригадын бүтцээр ажиллаж эхэллээ.

 

Тус анги нь улсын хэмжээнд тохиолддог гамшиг, ослын хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад дэмжлэг үзүүлж байнгын үүрэг гүйцэтгэн ажилладаг.

 

Тус ангийн бие бүрэлдэхүүнд Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд 11:30 цагт болно.

Shuud.mn
Сонин хачин