ДАШТ-2018: Оросын багийн шигшээд тунах магадлал 99.9 хувь
2018-06-20

Улаанбаатарын цагаар , зургаадугаар сарын 20-ны 02.00 цагт эхэлсэн Орос, Египетийн шигшээ багуудын тоглолт Оросын ялалтаар өндөрлөлөө. Тоглолт Санкт-Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тооны харьцаа 3:1 байсан юм.

 

 

Тоглолтын эхний оноог Артем Дзюба авчирсан бол өдгөө шигшээ багийн төдийгүй ДАШТ-ий шилдэг тоглогчоор нэрлэгдээд байгаа Денис Черышев хоёр дахь оноог авчирсан юм. Мөн тун удалгүй Артем Дзюба гурав дахь оноог авсан.

 

Харин тоглолтын 73 дахь минутанд Египетийн тоглогч Мохамед Салах оросуудын хаалганд торгуулийн цохилт хийж оруулсан нь энэ багийн цорын ганц гоол байлаа.

 

Ийнхүү тоглолтонд оросууд ялснаар тэд хоёр ялалттайгаар А хэсэгт тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд ДАШТ-ий дараагийн үед гарах боломж нэмэгдлээ. Энэ шатанд оросууд хамгийн сүүлд Уругвайтай тоглох юм.

 

Онолын хувьд Оросын шигшээ хэсгээсээ гарч чадахгүй гэсэн хувилбар яригдаж байгаа. Уругвайд хожигдож, харин Саудын Арабын шигшээ баг Уругвай болон Египетийг хожих ёстой. Ийм тохиолдолд гурван баг 6 оноотой болно. Түүний зэрэгцээ оросуудын оруулсан болон алдсан бөмбөгнүүд саудынхан болон уругвайчуудаас муу үзүүлэлттэй байх ёстой. Одоогоор оросууд + 7, уругвайчууд +1 харин саудчууд -5 гэсэн зөрүүтэй явж байна. Тиймээс Оросын шигшээ баг хагас шигшээд тунах магадлал 99.9 хувьтай гэж спортбокс.ру мэдээлжээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Оросуудын мөнч их зовоох юм даа,тэмцээн дууссаны дараа допингоо авна биз
2018-06-23
Иргэн:
Оросууд шөвгийн дөрөвт гарцаагүй үлдэнэ???...
2018-06-20
Зочин:
т1 иван 16д үлдэж. Харин бид нар хаах нь явна?
2018-06-20
тэнэг иван:
16 үлдсэн болж нэрээ аварахаас өөр оросууд яавал гэж цаашаа явахгүй нь тодорхой
2018-06-20
Зочин:
т1 иван 16д үлдэж. Харин бид нар хаах нь явна?
эхний гоол авто гоол байсан Зюбад ямар ч хамаа байхгүй. хэсгийн тоглолт дуусаагүй байхад шууд шигшээд шалгарах яриа байдаггүй юм. шигшээ тоглолт гэж аваргын төлөөх тоглолтыг хэлдэг юм. мэдэж бурна уу.
2018-06-20
zochin:
tenegee shigsheed bish hasagdah shatand gej yariach
2018-06-20