Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжив
2018-6-20

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдлаа.  Тус байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай,  Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай,  Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсныг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа. Ингээд  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв. Дараагаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.  Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Муратыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм.

 

Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хэлэлцсэн тухай УИХ-ын тогтоолын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
japanaas:
Ene UIH erunhiilugch Battulga nar boov bandaajnii asuudliig unen shuurhai shiidej chadaj baigaa yum aa.Tiimd bugdiig daraagiin songuuliar nogoon gerleer demjiihiig bi ard tumeneesee hicheenguilen husej bainaa
2018-06-20