Ц.Цогзолмаа: 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хариуцлага тооцно

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч 79 дүгээр сургууль дээр болсон асуудал дээр очиж, ажилласан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөл бөмбөгийн талбайд тогложээ. Хөл бөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг анзаарч засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг.
79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага авна, жижүүрт арга хэмжээ авна. Хүүхдийн амь гэдэг үнэтэй зүйл. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэр хүнд” гэдэг мэдээлэл хийж байгаа нь ёсзүй асуудал. Ёсзүйн арга хэмжээ авна гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ