Авто ослоор жилд 500 хүн нас барж байна
2018-06-20

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, ЗЦА болон НҮБ-ийн  Хүүхдийн сан хамтран “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны нээлт өнөөдөр /2018.06.20/ боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аян нь дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ оны аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжих юм.

 

ГССҮТ-д нэг жилд 80 гаруй мянган хүн хандан эмчилгээ, тусламж, үйлчилгээ авдаг байна. Үүний 17 мянга нь авто тээврийн ослын улмаас бэртэж, гэмтэж ирдэг бол эдгээрийн 500 орчим нь нас бардаг байна. Мөн 2017 онд зам тээврийн ослоос шалтгаалан 1058 хүүхэд гэмтжээ. Тэднээс ойр дотны хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж яваад 47 хүүхэд амь насаараа хохирсон байна.

 

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор иргэд олон нийт аялж, зугаалахаар хөдөө орон нутгийг зорих нь элбэг. Ингэхдээ хурд хэтрүүлж, улмаар амь нас эрүүл мэндээрээ хохирдог байна. Сүүлийн өдрүүдэд авто ослын дуудлага мэдээлэл эрс ихэсч байгаа. Ихэнхи ослын дуудлага, мэдээлэл хөдөө орон нутагт бүртгэгдэж байна. Иймд авто ослоор хүний амь нас эрсдэхгүй байгаасай гэдэгт энэхүү аяны зорилго оршиж байгаа гэдгийг Нийслэлийн онцгой байдлын албанаас санууллаа.

 

Авто ослын 80 хувь нь хөдөө орон нутагт гарч байгаа бөгөөд осол гарахад нөлөөлж буй тэргүүлэх хүчин зүйл нь хурд хэтрүүлэх зөрчил болоод байгаа аж. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс нийтийн тээврээр аялж, зугаалах арга хэмжээг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар судалж байгаа гэлээ

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Юу вэ ямар дайн болж байгаа биш дээ!!!! Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцээчээ хариуцлагыг нь чангатга дан ганц Замын цагдаад даатгаад нэмэргүй болж!!!!!!!!
2018-06-20
zochin:
heleh ug ch alga
2018-06-20