ШУУД: Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна
2018-06-20

Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газраас хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийж байна.

 

Улсын хэмжээнд 2017 оны статистик мэдээгээр 3553 өнчин хүүхэд амьдарч байгаа бол 1019 хүүхэд асрамжинд амьдарч байна. 2017 онд 16800 хос гэр бүлээ бүртгүүлсэн бол 4900 хос шүүхийн журмаар гэр бүлээ цуцлуулжээ. Жил ирэх тусам гэр бүлээ цуцлуулж буй хосын тоо нэмэгдэж байгаа тухай тоон судалгааг мэдээллийн эхэнд  Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар танилцууллаа.

Shuud.mn
Сонин хачин