Мориноос унасан гурван хүүхэд үүрд хөгжлийн бэрхшээлтэй болсон
2018-06-20

Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газраас хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын хэмжээнд 1 сая 27 мянган хүүхэд амьдарч байна. Өнгөрөгч 2017 оны статистик мэдээгээр 3553 өнчин хүүхэд амьдарч байгаа бол, 31 асрамжийн байгууллагад 1019 хүүхэд амьдарч байна.

 

Улсын хэмжээнд 2017 онд 1700 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан бөгөөд үүний 50 орчим хувь нь зам тээврийн ослоор амь эрсэджээ. Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл 187 бүртгэгдсэн бол энэ он гарсаар 68 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Улсын хэмжээнд өнгөрөгч онд 394 хурдан морины уралдаан зохион байгуулагдсан. Энэхүү уралдаанд 10435 хүүхэд оролцож, 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд хөнгөн болон, хүнд гэмтэл авч, гурван хүүхэд хэзээ ч эдгэрэхгүй насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алджээ.

 

2017 онд 16800 хос гэр бүлээ бүртгүүлсэн бол 4100 орчим хос шүүхийн журмаар гэр бүлээ цуцлуулжээ. Жил тусам гэр бүлээ цуцлуулж буй хосын тоо нэмэгдэж байгаа тухай тоон судалгааг Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар танилцууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
miee melger:
me ovogt melger arhinii bathuu gehmtchilen omhuugahainuud oorsdoo durtai uym bol ter morio unazj uraldah heregtei esbogoos ach zee naraa unuul malnaasa dor uhernuud
2018-06-21
Zochin:
ZA harav uu, 3 huuhed baingiin tahir dutuu bolson gene, hegjliin berhsheeltei huuhduud nemedjee,Tegeed tsaashid ene huuhdiidiin eruul mend emchilgeenee zardliig hen hariutsah yum, Daatgiin ciompaniud heden sayar huuhdiin ami nasiig daatgadag yum, heden tegregiin nerhen telber egsen yum bol, esvel tatgalzaad yu ch egeegui yu, Emchilgeenii zardald heden tegreg etseg ehed ny telsen yuim, uuniig hen hariutsaj hyanah estoi yum
2018-06-21
kkk:
Морь уралдуудах сонирхолтой хүмүүс ихэвчлэн баян тарган нөхдүүд шүү дээ.
2018-06-20
dan gants mori bus naad mashin teregnd orj bui huuhduudiin too bas yari
2018-06-20
А.Энхбаатарт:
БНХАУ.ӨМӨЗО ны малчид.адуучид.уяачид Монголоос маш олон Монгол хөвгүүд.охид.хүүхэдэд сарын 3000 юань н цалин амлаж хурдан морь унуулахаар авч явж байгааг нэн яаралтай анхаарал тавьж ГХЯ болон түүнии харъяа ЭРЭЭН.ХӨХ ХОТын консулын газруудтай хамтран ажиллаа. Тэднии морь өндөр.газар хатуу.арын мориндоо дайруулах.гишгүүлэх эрсдэл маш өндөр бөгөөд аюултай. Тиимээс маш яаралтай анхаар.
2018-06-20
иргэн:
Морь уралдуулж нааддагаа больчих. Одоо Арай өөр тоглоом наадам өөрсдийгөө зугаацуулах юм зөндөө болоо биз. Урьд зууны уламжлалаа больчих. Гол нь хүүхэд, малыг зовоосон хүүхдүүдийг насан туршын амьралыг нь там болгосон үхэл мөхөлд хүргэсэн зүйл болж байна.
2018-06-20