Замын-Үүд-Эрээний боомт хэвийн ажиллаж байна

Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Замын-Үүдээр тээвэр хийдэг УАЗ 469 маркийн автомашинуудыг техникийн бүрэн бус байдал, өнгө үзэмж зэрэг асуудлуудаар БНХАУ-ын Эрээн хотын захиргаанаас удаа дараалан сануулга өгч, өчигдөр 19 жолоочийг нэвтрүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрийг УАЗ 469 автомашинаар Улсын хил нэвтэрдэг иргэд эсэргүүцэн хил хааж жагсаад байсан юм. Үүнээс болж хил гарах гэсэн иргэд олон цагаар саатсан байсныг Хил хамгаалах ерөнхий газар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран хил гаргасан байна.
Өчигдрөөс эхлэн жагсаал цуглаанаас шалтгаалан Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагаа тасалдаад байсан бол өнгөрөгч шөнийн 02.00 цагаас эхлэн хэвийн ажиллаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ