Б.Дашзэвэгт оноосон ялыг гурван жил болгон буурууллаа
2018-06-21

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг 3 жил хорих болгон өөрчиллөө.

Shuud.mn
Сонин хачин
T:
Ene hvnii huvid zuv
2019-05-04
Болдбаатар:
Эх эцэг нь хохироогчтой хувьлдсан юм уу тохиролцсон үед Насанд хүрээгүй хүүхдийн эрхийг яг хэн хамгаалах ёстой юм бэ, хүүхдийн төлөө төв хаа байна аа, хүүхдүүд хохирч доромжлуулсаар байх уу ,Төр засаг ч иргэдээ хамгаалах ёстой
2018-06-21
хуульч:
Уучилаарай, чиний асуултанд хариулж чадахгүй юм байна, Манайх ч ХҮНЭЭ бодсон ЭРХ МЭДЭЛ , МӨНГӨ бодолцсон уян хатан хуультай УЛС шүү
2018-06-21
Сайн байна уу? Ял шийтгэл гэх ойлголт нь шинжлэх ухааны хувьд тусдааа ойлголт байх. Гэхдээ өнөөдөр тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан 200 гаруй улс энэ дэлхий хэмээх бөмбөрцөг дээр оршин тогтнож байна. Эдгээр улс гүрэн бүр өөрсдийн хууль тогтоомжтой үүнийгээ бүгд даган мөрдөж улс орнуудын болон ард иргэдийнхээ ахуй нийгмийн харилцааг зохицуулж байна. Гэтэл ЭНЭ УЧИР МЭДЭХГҮЙ ЖААХАН ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН ЭТГЭЭДИЙН ТЭР Ч БОЛООГҮЙ ӨӨРИЙНХӨӨ ТӨРСӨН ХҮҮХДИЙН ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН ЭТГЭЭДИЙН ЯЛЫГ ЯАГААД ИНГЭЖ ХӨНГӨРҮҮЛЖ БАЙГАА ЮМ БЭ? хөнгрүүлэх шалтгаан нь хүүхэд нь гомдолгүй гэсэн хүсэлт мөн энэ нөхөр 76 настай болхоор тэр гэж үү? арай ч ийм хууль байж болохгүй байхаа хууль өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй бол ядаж шудрага ёсны үүднээс хандах хэрэгтэй. Шудрага ёс үнэний ёсыг баримтлан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болов уу гэж бодож байна. Энэ нөхөр ийм БУЗАР ХЭРЭГ ХИЙСЭН ЮМ ЧИНЬ ЭНЭ ҮЙЛДЭЛД НЬ ТОХИРСОН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ШОРОН ГЯНДАНД ЭНЭ НӨХӨР НАС БАРСАН Ч ХАМААГҮЙ ТЭР НАС БОЛ ЯЛЫГ ХӨНГӨВЧЛӨХ ШАЛТАГ ШАЛТГААН БОЛОХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. Мөн дээрээс нь нэмж хэлэх зүйл байна. Хэрэв 76 настай хүн Д.Дашзэвэг гэдэг хүн ийм үйлдэл үйлдээгүй 30 настай Дорж гэдэг хүн ийм үйлдэл үйлдсэн бол нас нь залуу байна энэ хүнийг 9 жил хорьж болно гэж үзэх гээд байгаа юм уу? гол асуудал үүнд л байна.
2018-06-21
хуульч:
Уучилаарай, чиний асуултанд хариулж чадахгүй юм байна, Манайх ч ХҮНЭЭ бодсон ЭРХ МЭДЭЛ , МӨНГӨ бодолцсон уян хатан хуультай УЛС шүү