Амьдрал шийдэх ХОЁР ЗУРААС
2018-06-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмэнд үргэлжилсэн хоёр цагаан зураасаар дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, уг зураасыг давахыг хориглоно гэж заасан байдаг. Гэвч энэ нь үйлчилдэггүй дүрэм. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хоёр зураас давж эргэх зөрчлийг олонтоо гаргадаг. Явган зорчигч ч гарцаар бус хүссэн  газраараа энэ хоёр зураасыг давж зам хөндлөн гарах нь бий. Гэвч үргэлжилсэн хоёр цагаан зураасыг автомашинаар ч, явганаар ч давж гарах аль аль нь амь нас, эрүүл мэндэд халтай.

 

Үргэлжилсэн давхар цагаан зураас давж эргэх зөрчил энгийн л үзэгдэл болсон гэхэд болно. Аргагүй хүний эд хөрөнгө, амь насны асуудал хөндөгдөх тул өмнөөс ирж яваа автомашины жолооч улайм цайм ирээд мөргөчихгүй хурдаа хасч, зам тавьж өгдөгт л эрсдэлгүй өнгөрөх нь бий.  Гэвч энэ нь амь насаа дэнчинд тавьж байгаа хэрэг.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 20 /бодит/ хүн амь насаа алдаж, гэмт хэргийн улмаас 119 хүн, зам тээврийн ослын улмаас 678 хүн гэмтэл бэртэл авчээ.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааны 98.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ба хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгааалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.  Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, эсрэг урсгалд орсон 3.7 хувиар өсчээ.

 

 

Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яарч болно. Гэвч удаан ч гэсэн эсэн мэнд ээж, аавдаа, үр хүүхэддээ хүрч очих нь л чухал. Тиймээс эргэх уулзвар хэтэрхий хол, эргэх гэсээр байтал түгжирчих нь гэх зэрэг ялимгүй шалтгаанаар үргэлжилсэн цагаан шугам давж эргэх гэж бүү яараарай.

 

Хоёр тод улаан зураас айл гэрт аз жаргал бэлэглэдэг. Харин хоёр тод цагаан зураас бол замын хөдөлгөөний дүрэм. Энэхүү цагаан, улаан хоёр зураас хүний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадах “хүчтэй”.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZAMIIN DUREM ALBAAR OILGOMJGUI HIISEN BAIGAAM SHIG
2018-06-21
KHEZEE MONGOLD KHUULI DUREM NURDDUG , MURDUULDEG BOLNOO? BURKHAN MINI
2018-06-21