Элчин сайд Л.Пүрэвсүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2018-06-21

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

 

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч А.Бэрсэ Элчин сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч А.Бэрсэ үүрэгт ажилдаа орж буйд нь Элчин сайдад баяр хүргээд Швейцарь, Монголын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай буйгаа илэрхийлээд цаашид улс төр, эдийн засаг, санхүү зэрэг бүхий салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов.

 

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын хувьд Швейцарь нь эртнээс хөгжлийн загвар болж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцаанд онцлог жил болж байгаа, тухайлбал өнгөрсөн 4 дүгээр сард Швейцарийн Гадаад хэргийн сайд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг онцлов. Монгол, Швейцарийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэх, ялангуяа Швейцарийн боловсрол, технологийн бодлогын салбарыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

 

Түүнчлэн талууд яриа хэлэлцээг өндөр дээд түвшинд үргэлжлүүлж, айлчлалын давтамжийг хадгалах, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, мөн бүс нутаг, олон улсын түвшинд хамтран ажиллах талаар санал солилцов.

 

Швейцарийн Холбооны Улс нь сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд төвийг сахих бодлого баримталж аливаа зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй бөгөөд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс Швейцарь Улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад (I) хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, (II) техник мэргэжлийн сургалт, (III) сайн засаглал гэсэн 3 үндсэн чиглэлээр 2021 он хүртэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна. Мөн энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцсон.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ зүйтэй шүү татах хэрэгтэй
2020-02-15
иргэн:
ховч хар гэдэг хочтой нөхөр гэсэн үү? хэ хэ
2020-02-15
ГХЯ.ТЗУГ.:
Ховч харыг яаралтай татна аа одоо.бас Ганхуягийг. АСЕМ.ДИПЛОМАТ95.авилгалаар гадаад томилгоо хиисэн үйлдлүүд ил боллоо.
2018-06-21
зочин:
энэ зүйтэй шүү татах хэрэгтэй
zochin:
ene horchin baagii bas elchin saidaar, yamar undur urtugtei yum be, shagnal n,
2018-06-21
ACEM ...
2018-06-21