Эмч нар маргаашнаас ажил хаяхаа мэдэгдлээ
2018-06-21

 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт хийж буй. Тэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй байгуулсан нэмэлт хэлэлцээрийг бүртгэхийг шаардаж буй юм. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхан төв талбайд есөн өдөр суулт хийж, төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьсан ч өнөөг хүртэл шийгдэгдээгүй учраас ийн суулт хийж байна.

 

Эрүүл мэндийн салбарынхан ХНХ-ын сайд С.Чинзоригтой уулзахыг хүссэн ч сайд эмнэлэгт хэвтэж буй шалтгаанаар уулзаж чадсангүй. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзаж, шаардлагаа тавилаа.

 

Мөн Засгийн газарт хандан шаардлага хүргүүллээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тусгасан эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг шалтиг тоочихгүйгээр өнөөдрийн дотор бүртгэж өгөхийг шаардаж байна. 

 

Шаардлагын хариуг өгөхгүй бол эрүүл мэндийн салбарынхан маргаашнаас эхлэн ажил хаяхаа мэдэгдлээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Новшийн эмч нэртэй ярвагаруудаас салах цаг болсон, сэтгэлгүй сувилагчидаас ч бас. Зайлаад орон тоогоо суллаад өг. Ажилгүй нь ажилтай больё
2018-06-21
тууштай хая л даа. Ингээд орон гарантаад байхаар наадуул чинь хөдлөхгүйэ
2018-06-21