Ахмад дайчинд хүндэтгэл үзүүллээ
2018-06-21

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнд Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хүндэтгэл үзүүлж, туяат жагсаал хийв.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Баатар, Гадаад явдлын яамны сайд асан, ахмад дипломатч П.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 насны ой энэ жил тохиож буй. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслолд  уригдан оролцож, үг хэлэв. Тэрээр 1930 оны тус сургуулийн ууган төгсөгч ажээ.  

 

Халх голын байлдааны ахмад дайчдаас үлдсэн цорын ганц Монгол Улсын баатар юм. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавъяат ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд  төрлөх  анги нь цэргийн парад , баярын салют буудуулж  хүндэтгэл үзүүлэв           

 

Маршал Х.Чойбалсангийн туслахаар ажиллаж байхдаа авсан түүний гэрэл зургууд нь 1940-1950-иад оны манай улс орны түүхэн олон чухал үйл явдлын баримт болдог юм.   Монгол Улсын Баатар, нэрт дипломатч, ахмад гэрэл зурагчин П.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 насны ойд зориулан амьдрал, уран бүтээлийг нь судлан сурталчилж,  Монголын гэрэл зурагчдын холбооноос санаачилан гэрэл зургийн үзэсгэлэн , цомог хэвлүүлэхээр зэхэж байна.  

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Маш цөөхөн үлдсэн ахмад дайчидаа Путин шиг сайн харж үзэж алдар гавьяа г нь хүртээгээчээ ерөнхиилөгч Баттулгаа
2018-06-21