Владимир Путин 2024 онд дахин сонгогдох уу
2018-06-21

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд бусад нэр дэвшигчийг давуу байдлаар ялсанаар одоогийн албан тушаалаа улиран хаших болсон. Харин Левада төвөөс өнгөрсөн сарын 24-30-ныг хүртэл  явуулсан судалгаагаар ОХУ-ын иргэдийн талаас илүү хувь нь  Владимир Путиныг 2024 онд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа нь дууссан ч энэ албан тушаалд нь улируулан сонгохыг хүсч байгааг тогтоосон байна.  Энэ нь ерөнхийлөгч Владимир Путины улс орны хөгжлийг баталгаажуулахаар санал болгож буй зорилтууд нь улс орны хөгжлийн аюулгүй байдалд баталгаа болж байгаа нь тэдэнд итгэл найдвар төрүүлж байгаатай холбоотой аж. Мөн мэргэжилтнүүд саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тэдний итгэлийг олж авсан гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Үүнээс гадна тэдний нэг нь ч ирээдүйд Үндсэн хуульд нэг хүн гурван удаа улиран сонгогдох боломж олгох зорилгоор Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах талаар  хэлэлцэж болохыг үгүйсгээгүй байна.

 

Тухайлбал,улс төр судлаач Леонид Поляков “Энэ судалгааны үр дүн нь нэг талаар ерөнхийлөгч Владимир Путинд хүмүүс итгэж байгаа болон түүний ажилд сэтгэл хангалуун байгааг харуулж байна. Түүнчлэн түүнтэй өрсөлдөх хүчтэй  өрсөлдөгч байхгүй  нь ард түмний дэмжлэгийг хүлээж байна” гэжээ.  Түүнээс гадна улс төр судлаач Александр Конков “ОХУ-ын иргэдийн ихэнх нь ерөнхийлөгч Владимир Путины төрх,улс орныг хөгжүүлэх тухай түүний үзэл бодолтой холбоотой гэж бодсон учраас сонгуульд түүнд саналаа өгсөн. Одоо  хийсэн сонголтоо баталгаажуулах хэрэгтэй”  гэв. Харин Леонид Поляковын үзэж байгаагаар  хэдийгээр ерөнхийлөгч Владимир Путин  нэг биш удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах талаар төлөвлөөгүй  гэж хэлж байсан.

 

Гэхдээ төрийн тэргүүнийг гурван удаа улираан сонгох  хөдөлгөөн гарч болох юм гэв.  Мөн тэрээр мужийн удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж байгаа нь ерөнхийлөгч Владимир Путин өөрчлөлт хийхээр бэлдэж байгааг гэрчилж байна. Тэрээр тэнд албан тушаалд тавьж болох боломжтой нэр дэвшигчдийг ажиглаж байна. Энэ хүмүүсийн дунд одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведев орж байгаа юм. Улс төр судлаач Леонид Поляков  ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байгаа нь их чухал хүчин зүйл гэж онцолсон байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

Shuud.mn
Сонин хачин
БУРИАД ТУВА ХАЛИМАГ ЧАМААС ИЛҮҮ ЭНЭ ХҮНД ИТГЭДЭГ ЮМ
2018-06-22
Зочин:
орос монгол хоёр улс өнө удаан жил ахан дүүсийн найрамдалтай амьдарч ирсэн энэ харицаа үүрд мөнх байх болтугай
2018-06-21
Зочин:
энэ бол агуу их удирдагч хүн мөн манай усан толгойтнууд энэ хүнээс сурах их бий шүү ойлгодог юм болов уудаа чааваас
2018-06-21
Зочин:
орос монгол хоёр улс өнө удаан жил ахан дүүсийн найрамдалтай амьдарч ирсэн энэ харицаа үүрд мөнх байх болтугай
Зочин:
атаархаж бачимдсан нөхдүүд энэ хүнийг элдвээр хэлэх юм даа энэ хүн чинь ядарч уруудсан орос орныг төдийгүй төөрөгдөлд ороод байсан дэлхийн олон улсын харилцаанд маш их зүйл хийсэн агуу хүн шүү дээ манайхан дэргэдээ байгаа энэ хүнээс авах сурах гэхийн оронд авгай хүүхэн алт мөнгө гэж үхэлдэх нь үнэхээр харамсалтай байна
2018-06-21
Зул бөхөхийн өмнө бадамладаг. Орос задарч Буриад, Тува, Халимаг Монголдоо эргэн нийлэх болтугай!
2018-06-21
БУРИАД ТУВА ХАЛИМАГ ЧАМААС ИЛҮҮ ЭНЭ ХҮНД ИТГЭДЭГ ЮМ
зочин:
дахин байтугай үхэн үхтэл нь сонговол таарна. өөр хүн гарвал лалрын америк барууныхан яаж дээрэлхэх бол. дайн монголоос, бүр азиас хол далайн эргийн нөгөө тал дээр дүрэлзэх болтугай
2018-06-21
Хөх Монгол:
Дахин гараасай билээ.
2018-06-21
Зочин:
70 гарсан ээж минь хуртэл Путиний холыг харсан ухаалаг бодлого, хуулийг сахиулж чадаж байгааг нь бишрэн бахддаг.
2018-06-21