ФОТО: С.Чинзориг сайдаас ХАРИУЦЛАГА нэхсэн СУУЛТ
2018-06-21
Гэрэл зургуудыг MPA.mn

Эрүүл мэндийн салбарын өнөөдөр өглөө 07 цагаас эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт хийж байна. Тэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй байгуулсан эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг улсын гурван талт хэлэлцээрт оруулан бүртгэхийг шаардаж буй юм.

 

Тус хэлэлцээрийг ХНХ-ын сайд С.Чинзориг бүртгэхээс татгалзсан учраас түүнийг огцрохыг шаардан, ийн суулт зарлаж буй юм.

 

Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар тэргүүтэй 10 хүн ХНХ-ын сайд С.Чинзоригтой уулзах гэсэн ч эмнэлэгт хэвтэж буй шалтгаанаар түүнтэй уулзаж чадаагүй. Мөн ХНХ-ын сайд ямар эмнэлэгт хэвтэж буй нь тодорхойгүй байна.

 

Суугчид Засгийн газар болон хөдөлмөрийн яаманд шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг нааштай өгөхгүй бол өнөөдрийг суултыг үргэлжлүүлж, маргаашнаас эмч нар орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Saidaas hariutslaga nehdegteigee adil hunii ami nas eruul mended hohirol uchruulsan emch suvilagch nar hariutslaga huleedeg baih ystoi.
2018-06-21
sarangereleesee mungu avaa yu myagmaraa,,,nuutcaar uulzaad l baisan,,
2018-06-21