ПС-д хонож тоглодог хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2018-06-21 11:32

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа алба хаагчид БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгалт хийжээ. Шалгалтаар  14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлэн тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

 

Тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгаж Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлжээ.

 

Мөн БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 1 цагийн яриа таниулга хийж, санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна.

 

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунтунгалаг, 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Жамсрандорж нар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн офицер, ахлагч зэрэг 237 алба хаагчдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги, Зөрчлийн тухай хууль, Алба хаагчийн сахилга, ёс зүй, албанд хандах хандлага, хандалтын талаар 1 цаг 30 минутын сургалтыг орж, хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 212 ширхэг гарын авлага тараан ажиллажээ. 

Shuud.mn
Сонин хачин
Ter etseg ehcuud ni ...huuhdee pc-d honoj baihad ...uursduu untaj l baidag..,.huuhed ni haana yu gej bgaag meddeg yumuu sonirhdog yumuu ugui yu...
2018-06-21