Нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна
2018-06-21

 

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан явагдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Гишүүн О.Баасанхүү АСЕМ зохион байгуулсантай холбоотой зөрчлийн асуудал ямар шатанд явааг тодруулахад Ерөнхий аудитор н.Хүрэлбаатар “АСЕМ-тай холбоотой 397 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Үүнээс 290 тэрбум төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа” гэсэн юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин