Улаанбаатар
Барилгын ослуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна
6-22

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017, 2018 онд гарсан үйлдвэрлэлийн болон өргөх механизмтай холбоотой ослын талаар мэдээлэл өглөө.

 

 

2017 онд нийтдээ 32 үйлдвэрлэлийн осолд 45 хүн өртжээ. Харин 2018 он гарсаар 8 осол бүртгэгдээд байна. Үүний 6 нь барилга байгууламжтай холбоотой аж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гарсан ослын 45 хувь нь барилгын, 6.5 хувь нь эрчим хүч, 17.5 хувь нь уул уурхай, 17.5 хувь нь хөнгөн хүнсний салбарт гарсан осол эзэлж байна.

 

Энэ ослын шалтгааны 15 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын тогтолцооноос, 30 хувь нь ажлын байрнаас, 20 хувь нь техникийн эвдрэл, 35 хувь нь хүний хүчин зүйлээс хамаарч байна.

 

Энэ онд гарсан 8 ослын 5-ыг нь цагдаагийн байгууллага шалгаж буй бол 3-т нь мэргэжлийн хяналтын байгууллагаас арга хэмжээ авч буй аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин