Автомашины худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна
2018-06-22

Баянзүрх дүүргээс сонгогдсон нийслэл, дүүргийн ИТХ-ын хэсэг төлөөлөгчийн санаачлагаар "Да хүрээ" захын ойр орчимд автомашин, техник сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулагдсан.

 

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлээр ахлуулсан уг ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 19-29-нийг хүртэл ажиллах хугацаанд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийг танилцуулахын зэрэгцээ зөвшөөрөлгүй, зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Мөн төвлөрсөн зах болох "Да хүрээ", “Дизель хүрээ”, “Мөнгөн хүлэг” авто захын удирдлагуудтай уулзаж иргэдийн амар тайван, эрүүл ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нэгдсэн нэг шийдэлд хүрэх, цаашид хамтарч ажиллах хүрээнд санал солилцсон байна.

 

Ажлын хэсгийн шалгалтын явцад үйл ажиллагаа эрхлэх явцдаа автомашины тос, тослох материалаар хөрс шороог бохирдуулсан мөн айл өрхийн амар тайван амьдрах эрхийг зөрчиж гудамж талбайг хааж автомашин худалддаг хувь хүмүүс болон жижиг аж ахуйн нэгж нэлээдгүй байсан тул  8, 17, 19, 24 дүгээр хороо цаашилбал дүүрэг, нийслэлийн нийт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгаа энэ явдалтай хатуу тэмцэж, арга хэмжээ авч ажиллана гэдгээ ажлын хэсгийн ахлагч Б.Дэмбэрэл мэдэгдэж байсан.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ЗДТГ, дүүргийн Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Онцгой байдал, Газрын алба, Татвар, Цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд багтжээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүнийг хотын дарга болгоё
2018-06-25
Бизнес эрхлэгчидээ бодох ёстой .
2018-06-23
Demberel shig ajilaach durakuudaa xa xa
2018-06-22
Зочин:
Худлаа шоудаад хэдэнч жил болов, засаг захиргаа гэж байгаа бол наад захуудаа нуулгээч
2018-06-22
Amjilt
2018-06-22