УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
2018-06-22

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Хуульзүйн байнгын хороо "Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээрч УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тул хэлэлцэх боломжгүй байна. Харин Д.Муратыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авахыг дэмжсэн болно" гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хоригийг хүлээж авахыг дэмжсэн байна. 

 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах талаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаан оролцсон гишүүдийн 79.2 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин