Боловсролын үзэсгэлэн яармаг болно
2018-06-23

“Модерн Экспо” агентлагаас БСШУСЯ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ШИНЭ ЭЛСЭЛТ-БОЛОВСРОЛ ЭКСПО 2018” үзэсгэлэн яармаг ирэх 7-р сарын 1-4-ний өдрүүдэд Соёлын Tөв Өргөөний УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ-н үзэсгэлэнгийн танхимд болно.

 

 

Энэхүү үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc 1 буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их дээд сургууль, коллежууд, гадаадын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТөвүүд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэнэ.

Shuud.mn
Сонин хачин