Бэлэн мөнгөөр зорчсон 2211 зөрчил илэрчээ
2018-06-25

 

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэлсэн. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна.

Энэ удаагийн хяналт, шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдаж байна. Тодруулбал, “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ.


Энэ удаагийн хамтарсан шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “ Ситибаз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран явуулж байна.

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн байна.


Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
999:
huduu oron nutgaas irj baigaa humuus bas kart avahim bolj bna uu ireed butsahin hoorond....
2018-06-26
зочин:
яг тийм, ихэнхи нь журмаараа явж байхад бэлэн мөнгөө жолоочид өгөөд хэнэггүй явах хүний тоо улам л нэмэгдсээр байдаг. Авч, өгч байгаагаа л зогсоочих л доо. Олон хүн харж байгаа шүү дээ. Жолооч нар утсаараа бас их ярих юмаа.
2018-06-25
Zochin:
Jolooch nar belen mungu haranguutaa bushuuhan avaad baruun solgoigui engertee hiij bga haragddag. Ulun muuhai zantai . Belen mungu bitgii ug l du
2018-06-25
өдөртөө жолооч нар 150 буудаг
2018-06-25