Наадмаар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй
2018-06-25

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаас гаргалаа.

 

 

Мөн энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж зохион байгуулах хорооны гишүүд үзлээ.

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа. Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгав.

 

Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг Зохион байгуулах хорооны гишүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Санал:
Шүүх МҮБХ нь маргаантай байгаа учир эрх хассан гэх шийдвэр нь хүчингүй л гэсэн шийдвэр гаргасанаас биш допинг хэрэглээгүй шийдвэр гаргаагүй биз дээ. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Өөрсдөө ч аль эмийг хэрэглээд допинг болсон гэдгээ мэдээд уучлал гуйгаад эмийнхээ талаар мэдээлэл оруулсан хүмүүс шүү дээ. Араас нь бөхийн холбооны хэрүүлдээ ашиглах гээд л Увсынхан өмнөөс нь гүйгээд байгаа болохоос. Тэгээд ч бөхийн холбоонд 2 бөхийг өөрийн уралдаан тэмцээндээ оруулахад одоохондоо хориглох зүйл алга гэдэг шийдвэр гарснаас биш наадмын комиссыг барилдаандаа оруул гэж шийдвэрлээгүй. Энэ жилийн наадам бөхийн холбоонуудаас хамаарлагүй зохион байгуулагдаж байгаа.
2018-07-02
zochin:
uhsenii doping moping.analgin uuhad l doping bolno sh dee, bat-erdenii bag bolimoor yum
2018-06-25
Тэр допинтонгуудыг барилдуулж болохгүй шүү!!Энэ бол спортын зарчим Барилдаж болно гэсэн шийд гарсан гэсэн яриа байгаа.Гэхдээ баяр наадмын комисс эднийг барилдуулахгүй байх бүрэн эрхтэй.Яагаад гэвэд ,наадам хэрхэн зохион байгуулах бүрэн эрх шүүхэд биш наадмын комисст л байгаа.Шүүх,барилдах эрхийг хассан нь буруу гэснээс биш допинг хэрэглэсэн нь зөв гээгүй юм байгаа биздээ.Тэхээр наадмын комиссын шийдвэртэй маргах учир огт байхгүй.
2018-06-25
бөөх:
маш зүйтэй. сая нэг балай өмгөөлөгч бат-ориших, Даш хоёр барилдахад ямар ч хориг байхгүй гэсэн байна лээ, тэгж хуцахгүй шүү.тэд наадмаар барилдах ёсгүй ..
2018-06-25
zochin:
uhsenii doping moping.analgin uuhad l doping bolno sh dee, bat-erdenii bag bolimoor yum
zuv
2018-06-25