МИАТ-ийн албан тушаалтнууд авлигын хэргээр шалгагдаж байна
2018-06-25

АТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар зургаадугаар  сард шалгасан болон шийдвэрлэсэн, шалгаж буй хэргийн талаар товч мэдээлэл өглөө.

 

Өнгөрсөн сард гэмт хэргийн шинжтэй 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгажээ. Үүнээс 7 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 мэдээлэлд татгалзсан хариу өгч, 4-ийг нь харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж буй.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээсэн хэргүүд:

 

-Эрдэнэт үйлдвэр компанийн эрх бүхий албан тушаалтнууд компанийн хууль зөрчиж, хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэрэгт

 

-МИАТ ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар тендер явуулж, хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдалд олгосон байж болзошгүй үйлдэлд

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд аж ахуйн нэгжид давуу байдал олгон, тендерт шалгаруулсан гэх үйлдэлд

 

-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахуул авсан байж болзошгүй үйлдэлд хэрэгт бүртгэл нээж, шалгаж байна.

 

Прокурорын байгууллагад яллагдагчаар татах санал хүргүүлсэн хэргүүд:

 

-Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн ах эгч, хамаатан садандаа давуу байдалд олгосон байж болзошгүй үйлдэлд

 

-ЗТХЯ-ны тээврийн ухаалаг системийг хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтнууд 2017 оны 7-12 дугаар сард АТҮТ-ийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулж, мэдээлэл устгасан байж болзошгүй үйлдэлд

 

-ТОСК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт

 

-Буянт-Ухаа спортын ордны захирал албан тушаалаа урвуулан ашиглаж,  өөрийн хамааралтай компанид давуу байдал олгосон байж болзошгүй үйлдлийг прокурорт шилжүүлжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
miatd enhbaatar gj aihtar yum nehdeg zaluu bii dee bi neg tendert shalgarah gj lav 10 say tugrug ugsun shuu ATG-d helehuu yahuu bodool bna
2018-06-26
zochin:
MIAT-iixan gar ctailgasan gej seleed shuux xeregsexgui bolgood xergiig xaachixna daa
2018-06-25
zochin:
MIAT-iixan gar ctailgasan gej seleed shuux xeregsexgui bolgood xergiig xaachixna daa
2018-06-25