Г.Төмөрбаатарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-06-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Зорчигч тээврийн нэгтгэлийн “Автобус III” баазын Үйлдвэрчний хороон дарга н.Баттулга “Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн захирал Г.Төмөрбаатар албан тушаалаа авсан даруйдаа 70 мянган төгрөгийн сэлбэгийг нэг сая 50 мянган төгрөгөөр, таван мянган төгрөгийн үнэтэй гал хамгаалагчийг 280 мянгаар, 20 сая төгрөгийн үнэтэй сэлбэгийг 49 сая төгрөгөөр авсан" хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. 

 

Энэхүү асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Харин АТГ-ас “Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин