10 настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байрны орчимд өчигдөр /2018.06.25/ цахилгааны утсанд цохиулж бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Албан дүгнэлт гараагүй байгаа боловч тус хороололд байрлах эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан, цахилгааны богино холбоо үүссэн ил задгай утсанд 10 настай хүүхэд хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алджээ.
Хэргийн газар Онцгой байдлын алба болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс үзлэг хийсэн. Хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ