ДАШТ-2018: Египетийн хаалгач хамгийн ахмад тоглогчоор нэрлэгдлээ
2018-06-26

Египетийн шигшээ багийн 45 настай хаалгач Эссам Эль-Хадари Саудын Арабын багтай тоглох  багийн бүрэлдэхүүнд багтсан талаар Орос-2018-ын албан ёсны твиттер хуудсанд мэдээллээ.

 

 

Ийнхүү арабчуудтай тоглох болсноор 45 настай Эль-Хадари  ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад тоглогч болж байна. Өмнө нь дээд амжилтыг ДАШТ-д 43 настайдаа тоглож байсан Колумбийн шигшээ багийн тоглогч  Фарил Мондрагон тогтоож байлаа.

 

Түүнчлэн Орост болж буй ДАШТ-ий хамгийн ахмад хөлбөмбөгчдийн тоонд Оросын хамгаалагч Сергей Игнашевич багтаж байна. Тэрбээр Орос эхний тоглолт хийхэд 38 нас 335 хоногтой байжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин