Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар 23 настай эмэгтэй, бага насны хоёр хүүхэд сураггүй алга болсон.
Иргэд алга болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ сарын 24-ны 19.46 цагт хүлээн авч 13 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр хүч нэмэгдүүлэн ажиллаж энэ сарын 25-ны өдрийн 13:25 цагт Бугат сумын 3 дугаар багийн “Фермийн-Үзүүр” гэдэг газар, Ховд” голын уснаас иргэн Г /23 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Харин иргэн А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг Өлгий сумын Хөх хад багийн ”Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 7 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоосон байна.
Өнөөдөр /2018.06.26/ 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ