Мансууруулах бодис байнга хэрэглэдэг 7 мянган хүн байна
2018-06-26

 

 

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансууруулын төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд БСШУСЯ, нийслэлийн прозурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжилийн газар , Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцож цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Мөн нийслэлийн бүх хороо дүүргийн удирдлагууд болон сургууль, цэцэрлэгийн  500 гаруй төлөөлөл оролцов.

 

Манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг хожуу яригдах болсон ч маш хурдацтай тархаж байна. Манайх шиг цөөхөн хүн амтай  орны хувьд  хар тамхи мансууруулах бодис нь бусад улс оронтой харьцуулахад илүү хор уршиг учруулах төлөвтэй байгаа нь  үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм. 2018 оны эхний таван сард үйлдэгддсэн 17980 гэмт хэргийн 81 нь хар тамхи мансууруудах бодистой холбоотой хэрэг байна. Үүнээс 83,9 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн аж. Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр хар тамхи мансууруулах бодис  тогтмол хэрэглэдэг 5-7 мянган хэрэглэгч байгаагын 81,9 хувийг эрэгтэйчүүд эзлэдэг байна. Хил гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсруу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт ихэвчлэн БНХАУ-с улсын хилрүү нэвтрүүлдэг гэсэн байна.

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилыг зохион байгуулах дэлхийн өдрийг зөвхөн тэмдэглэн өнгөрүүлэх бус өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын арга барилыг өөрчилөх, илүү шинэлэг бүтээлч үр дүн гархуйц хэлбэрээр энэхүү ажилыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Энэ талаарх асуудал монгол улсын хэмжээнд зөвхөн нэр төдий байдаг байсан. Гэтэл өнөөгийн байдлаар гэмт хэргийн нэг төрөл бүр цаашлаад олон төрлийн гэмт хэргийн эх үүсвэр болтлоо дэлгэрсэн байна. Тйимээс энэ талаар холбогдох бүх байгууллагууд хамтарч өнөөдрийн зөвлөгөөний хүрээнд ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажиллуудыг зохион байгуулах талаар хэлэлцэнэ. Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх асуулуудыг таслан зогсоохтой холбоотой 2017-2019 оны хороонд авч хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон хөтөлбрүүдийг хэрэгжүүлэхдээ хүүхэд залуучуудыг энэ төрдийн гэмт хэрэгт орох, хэрэглээг бий болгохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсооход өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх болон зөв мэдээллээр хангахгүй бол хор уршигийн талаар сайн мэдлэггүйгээс болоод бусдад уруу татагдан хэрэглээ болж байгаа. Иймээс энэ талаар мэдээллийг цааш цаашдаа итвэхтэй явуулна” гэлээ.

 

Энэхүү зөвлөгөөнөөс тодорхой шийдлүүдийг гаргаж өсвөр үеийнхэнийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хүүхэд  залуучуудыг бусдын нөлөөнд автахгүй байхад чиглэгдсэн ажилуудыг хэрэгжүүлж төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож үүний эсрэг нийтийн хөдөлгөөн өрнүүлж хүүхэд залуучуудад зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэгдсэн санаачлагуудыг дэмжин ажиллахаар төлөвлөсөн байна.

 

О.Солонго

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zoohon hyn amtai orond ayulgui baidal zarlahaar ondor hemjeend baina shdee, yamar aimshigtai medee ve ?! ,,,ireeduin hyyhdyyd amdrah batalgaa baina uu ene orond ….!!!!!!
2018-06-26
irgen:
zoohon hyn amtai orond ayulgui baidal zarlahaar ondor hemjeend baina shdee, yamar aimshigtai medee ve ?! ,,,ireeduin hyyhdyyd amdrah batalgaa baina uu ene orond ….!!!!!!
2018-06-26