Хотын дарга хүүхэд хамгаалах албан даалгавар гаргалаа
2018-06-26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө.

 

 

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, тайлан дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.

 

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах, ажлын байрны дэг журмын сахиулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
byh gazraa anhaarah estoi hariuzlaga !!!!, barilga toirson asuudluud baina bas, zamiin asuudal yavgan hynii cholootei yavah gazar alga,,,!!!!
2018-06-27
irgen:
byh gazraa anhaarah estoi hariuzlaga !!!!, barilga toirson asuudluud baina bas, zamiin asuudal yavgan hynii cholootei yavah gazar alga,,,!!!!
2018-06-27
saraa:
Nergesen hoino ni hashirnaa gedeg boloh yumaa.
2018-06-27
Зочин:
Mongol hun bur dor burnee l hariutslagatai baih heregtei sh dee. Buruu buhniig tur zasag ruugaa chihsen, oorsdoo yamarch emh zambaraa baihgui iim ard tumen Mongolchuud bidnees oor baihgui baihoo
2018-06-26
zochin:
Urd ni iim uma gargaach
2018-06-26
eej:
alban daalgavart aj axiun negjuudee hamaaruulaach ee ter aptek yu yu bn bugdiig shalgaach zasag aa ta er ni yu chadax xun be tuuniigee xiigeech ee
2018-06-26