Т.Аюурсайхан: Засгийн газар мөнгө босгож чадна
2018-06-26

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Тавантолгой бол манай улсад байгаа стратегийн ордуудаас үлдсэн ганц орд. Валютын ханш хөөрөгдөхгүй, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тиймээс бид хувьчлахдаа нөхцөл байдлыг зөв бүрдүүлэх ёстой. Нөхцөл байдал зөв бүрдсэн гэж үзэж байгаа юм уу. 30 хувьд нь IPO гаргаад 6 тэрбум ам.доллар босгоно гэж байгаа. Энэ бол маш бага тоо сонсогдож байна.

 

-Тавантолгойн ордыг хувьчлах асуудал биш. Олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдийн хувьцаагаа гаргаж хөрөнгө босгох юм. Цаг хугацааны хувьд зөв гэж бодож байна. МАН-ын бүлгээр орж, гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан. АН-ын бүлэг дэмжих байх гэж найдаж байгаа. ҮАБЗ-өөр мөн дэмжигдсэн. Дээр нь нийгмийн дэмжлэг байгаа. Мөн олон улсын зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа.

 

Бид аль болох өндөр үнээр гаргахаар гарцуудаа хайж байгаа. Компанийн үнэлгээг бид шинэчлэн тогтоох ёстой. Бид төмөр замаа эхлүүлчих хэрэгтэй. Хэрвээ энэ зундаа багтаагаад ажлыг нь эхлүүлчихвэл ордын үнэлгээ нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх юм.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Тавантолгой дагасан холбогдох төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлчихээсэй гэж олон нийт хүсч байгаа. Гэтэл энэ тогтоолын төсөл олон нийтийг төөрөгдүүлж байна. Тавантолгойн ордын эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх гэсэн мөртлөө дэд бүтцийн асуудлаа тусгасан. Энэ тогтоолтой тогтоолгүй дээрх хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. Харин энэ тогтоолоор олон улсын хөрөнгийн биржид IPO гаргах асуудлыг шийднэ. Засгийн газар мөнгөгүйдээ энэ ажлыг хийхгүй байгаа юм биш. Засгийн газар мөнгө босгож чадна. Хамгийн гол нь улс төр, бизнесийн бүлэглэлийн хоорондын асуудал болоод байгаа.

 

-Хамгийн гол нь бид олон улсын стандартын дагуу  явуулах ёстой. Олон стратегийн орд Монголд байгаа. Үр өгөөжийг нь ард түмэндээ хүртээх ёстой. Уул уурхайн салбарыг бүрэн дүүрэн дэмжээсэй гэж бодож байгаа. Уул уурхай Монголын тэргүүлэх салбар болж 20-30 жилдээ явна. ОХУ, БНХАУ-ын төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд олон улсын зах зээлд гарч, эдийн засгаа тэлж, баялгийн сангаа хүртээд явж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ хийж эхлэхээр маш олон маргаан байна. Би аль болох олон нийтэд нээлттэй төрийн өмчит улсын үйлдвэр ажиллаж, үр өгөөжийг ард түмэн хүртээсэй гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

 

-Зах зээл муу байгаад 1.5 тэрбум ам.доллар оруулж ирвэл аль төслийг нь санхүүжүүлэх вэ? “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг хувьчлахаар ордын үнэлгээ давхар явна. 30 хувийг хөрөнгийн биржээр худалдана гэдэг нь хувьчлагдаж байгаа гэсэн үг.

 

-Энэ бол өмч хувьчлал биш. Монгол Улс өмч хувьчлалыг өөр шугамаар явуулдаг. Муухай харагдуулах гээд байгаа юм шиг өмч хувьчлал гэж яриад байх юм. Зохион байгуулалттай харлуулах сонирхол байгаа юм уу. Төмөр замын төслүүд концессоор хийгдэнэ. Дамжин өнгөрүүлэх тээвэр зэргийг хөрш орнуудтай хэлэлцээ хийнэ. IPO-гийн 30 хувиар нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн асуудлыг зохицуулна. Шаардлагатай бол Зүүнбаян чиглэлийн төмөр замд тодорхой хэсгийг нь дэмжинэ. Тавантолгойн IPO УИХ-аар дэмжигдээд гараад ирвэл санхүүжүүлэх хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхол байгаа гэж бид урьдчилсан байдлаар тооцоолж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Улс төрийн акц хийх гээд байгаа далд санаагаа болимоор байна. Одоо үнэд хүргэх цаг. Зарим нь твиттерээр янз бүрийн юм жиргээд байна. Хувьцаа гаргана гэдэг бол нүүрс зарах асуудал биш. Нүүрс үнэтэй байх тусам хувьцааны үнэ өснө. Ямартай ч Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэсэн дохио өгвөл үүнийг дагасан сонирхол гарч ирнэ. Хүссэн хүсээгүй хөрөнгө оруулагч нар орж ирнэ.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, байр сууриа илэрхийлэв. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
dsn:
suuliin ued urd hursh baitugai olon ulsad nuursiin hereglee bagasah handlaga bgaa urd hursh buur 50 huviar bagasaghaar shiideed bgaa gej sonsson iim dohio uguud bhd manaih ug n huduu aj ahuigaa l mash sn hugjuuleh taldaa yrimaar yum , tarialangiin shimt hursuu zuv ashiglaj usjuulaad ,5 hoshuu malaa huuramch taria vaktsiin geh metees hamgaalj ulamjilalt argaaraa zuv usgun urjuulj ashig shim turteeh tom uildver fermuud baiguulj gadaad zah zeeld bair suuria ezleed irvel uul uurhaigaas dutuugui buur iluu amidral bidend belegleh yum bish uu!!! uul uurhai zuv shiidvel ih l uguujtei , getel uguuj n yvtsuu bulegiinhnii erh ashigt yvaad bn shuudee!
2018-10-03
Zochin:
Ayursaihan Delgersaihan 2 zov yrij bn
2018-06-26
Болораюурсүрэн:
Ээ хөөрхий ийм ч сайд байх гэж дээ, асуултыг ердөө ч ойлгохгүй. Ойлгосон юм уу гэтэл тас харанхуй, таг зөрүү, тэг бөөрөнхий хариулмар болох юм. Доромжлоод байна уу, басамжлаад ч байна уу Т1 ч юм уу.
2018-06-26