Дахин нэг Япон гүнж хайрынхаа төлөө хэргэм зэргээсээ татгалзана
2018-06-27

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн үеэл, хунтайж Такамодогийн бага охин Аяако гүнж хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Аяако гүнж хааны угсааны бус энгийн хүнтэй гэрлэхээр болсон гэнэ.  Тэрбээр энгийн хүнтэй гэрлэж буй учир гүнж хэргэмээсээ татгалзах юм.

 

Өдгөө 27 настай Аяако гүнжийн дурлалт залууг Кэй Морияа гэдэг бөгөөд 32 настай аж. Тэрбээр Кэйогийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд  Японы хөлөг онгоцны тэргүүлэгч “Ниппон Юсэн” компанид ажилладаг гэнэ.

 

Аяако гүнжээс өмнө хунтайж Акишиногийн том охин Мако энгийн залуутай гэрлэхээр болсноо мэдэгдсэн юм. Мако гүнж өнгөрсөн наймдугаар сард Кэй Комуро гэх залуутай сүй тавьсан бөгөөд хос ирэх 2019 онд хуримаа хийхээр болжээ.

 

Ийнхүү энэ онд хааны гэр бүлийн хоёр гишүүн албан ёсны хэргэм зэргээсээ татгалзан, хааны ордон бус энгийн сууцанд амьдрахаар боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин