Реппер хос нууцаар хуримлажээ
2018-06-27

Америкийн залуу уран бүтээлч, реппер Карди Би нууцаар хуримаа хийсэн талаар “www.eonline.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр реппер Оффсеттэй өнгөрсөн оны есдүгээр сард хуримаа хийсэн гэнэ. Хос хуримаа хийсэн гэдгээ өнөөг хүртэл нууцалж байсан юм.

 

Хэвлэлээр цацагдсан уг мэдээллийг реппер бүсгүй баталсан бөгөөд тэрбээр твиттер хуудастаа “Энэ бол үнэн” гэж жиргэжээ.

 

Өдгөө 26 настай Карди тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах юм.

 

Тэрбээр өнгөрсөн сард зохион байгуулагдсан Каннын кино наадмын үеэр жирэмсэн гэдгээ нийтэд зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин