Бен Аффлек ХАДАМЛАВ
2018-06-27

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек жилийн өмнө эхнэр Женнифер Гарнераас салсан билээ. Аффлекийн гурван хүүхэд ээжтэйгээ аж төрж байна.

 

 

Жүжигчин эр энэ оны эхээр продюссер Линдси Шукастай болзох болсон юм.

 

Тэгвэл Аффлек өчигдөр Нью Йорк хотноо амьдрах найз бүсгүйгийнхээ эцэг, эхтэй танилцсан талаар “www.eonline.com” сайт мэдээллээ.

 

Тэд гадуур хооллохоос гадна машинаар зугаалсан байна.

 

Аффлек, Шукас нарыг хуримлахаар төлөвлөж байгаа хэмээн шар хэвлэлүүд бичиж байгаа ч уг мэдээллийг хоёр  тал батлаагүй аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин